Хөгжлийн арвин “талх” барих Хөтөлийн үйлдвэр

Автор | Zindaa.mn
2014 оны 05 сарын 16

Монгол Улсын ХХ дугаар зууны сүүлчийн  мега бүтээн байгуулалт гэгддэг Хөтөлийн цемент,  шохойн үйлдвэр дахин мэндэллээ. 30 жилийн тэртээ  нойтон аргын технологиор жилд 500 мянган тонн  цемент  үйлдвэрлэхээр  байгуулсан  “Хөтөл”  бүрэн  автомат удирдлагатай, өндөр хүчин чадалтай,  эдийн засгийн үр ашигтай орчин үеийн үйлдвэр  болж хувирсан нь энэ. Эдүгээ Хөтөлийн “Цемент  шохой” хувьцаат компани хуурай аргын технологиор  жилд нэг сая тонн цемент, 65 мян ган тонн шохой,  70 мянган гега калори дулаан үйлдвэрлэх хүчин  чадалтай болоод байна. Монгол Улсын Ерөнхий  сайд Н.Алтанхуяг, Барилга,  хот байгуулалтын сайд Ц.Баяр ­ сайхан, УИХ­ын гишүүн  С.Баяр цогт  тэргүүтэй  албаны  төлөө лөгчид,  үйлдвэр  болон  хөрөнгө оруулагч, барилга,  тоног төхөөрөмж угсралт, зөв­ лөх компанийн удирдлагууд  өн гөрсөн лхагва гаригт “Хөтөл”­ийн шинэ үйлдвэрийг  нээж, тууз хайчиллаа. Түүнч­ лэн Монгол Улсын Ерөнхий  сайд Н.Алтанхуяг, Барил­ га, хот байгуулалтын сайд  Ц.Баяр сайхан,  УИХ­ын  гишүүн  С.Баярцогт, Хөтөлийн “Це­ мент шохой” компанийн гүй­цэтгэх захирал Г.Батдорж  нар үйлдвэрийг ажиллуулах  товчлуурыг дарсан юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top