Өнөөдөр таван дүүрэгт цахилгааны хязгаарлалт хийнэ

Автор | Zindaa.mn
2014 оны 05 сарын 12
Цахилгаан шугам тоноглолд засвар хийх гэж байгаатай холбогдуулан тавдугаар сард  дараах хуваарийн дагуу түр хугацаагаар цахилгааны хязгаарлалтыг хэсэгчлэн хийж байгаа. Тэгвэл тавдугаар сарын 12-ны өдөр буюу өнөөдөр цахилгаан эрчим хүчийг түр тасалж, засвар хийгдэх газруудын мэдээллийг хүргэж байна.
 
Баянзүрх дүүрэг 10.30-17.30 цагт: 20-р хороо Хуандай амны бүх хэрэглэгчид, 85-р сургууль, Дэлгэр тур, Мөнхийн гэрээ, Скайтел, Түшигт хангай ХХК-иуд, 63-р цэцэрлэг, Гачууртын ЗДТГ, шинэ найдварын аян ТББ, Мобиком, Жимобайл, Эрүүл мэндийн төв, МЦХК-ийн салбар орчим;

Хан-Уул дүүрэг : 10.00-18.00 цагт: 3, 7-р хороо Автобус-1 ХК, НӨХГ, Монос фарм, Монгол Солонгосын техникийн коллеж, Хос өргөө хотхон, Яармагийн 9, 13, Жаргалантын 23-р гудамж орчимд;

 Сонгинохайрхан дүүрэг: 10.00-17.00 цагт: Эмээлт прогресс, Геофизик, Мах импекс, Шунхлай ШТС орчимд;

Налайх дүүрэг: 10.00-17.00 цагт: Ус суваг /татах/ Их амны хэрэглэгчид;

Төв аймаг: 09.00-13.00 цагт: Аргалант сумын ЗДТГ, Эмнэлэг, Сургууль, Марс арвай ХХК, Аргалант цуглаан, Худаг, Аргалант-Атар ХХК тэр орчмын хэрэглэгчид;10.00-13.00 цагт: Зуунмод сумын Нацагдорж багийн байр, гэр хорооллын 1-9-р гудамж; 10.00-18.00 цагт: Хуучин Эрдэнэ сумын хэрэглэгчид; Зуунмод сумын Голын худаг, Уурын зуух, 19, 20, 21, 22-р байр, Дэнжийн 4,5-р гудамж, Энгэрийн 1-3-р гудамжны хэрэглэгчид; 14.00-18.00 цагт: Аргалант сумын гэр хороолол.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top