Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөнөөр Ургах наран, Хужирбулан, Улайстай зэрэг алслагдсан хороод руу иргэд зорчих нийтийн тээврийн асуудлыг ярилцжээ. Мөн инженерийн шугам сүлжээний 240 худаг таггүй байгаа гэх асуудлыг шийдвэрлэх шаардлагатай гэсэн юм.
Үүний дагуу нийслэлийн Засаг дарга инженерийн шугам сүлжээний таггүй худгуудыг яаралтай тагтай болгох үүргийг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадралд өглөө. Харин алслагдсан хороо руу зорчих иргэдийн нийтийн тээврийн асуудлыг нийтийн тээврийн сүлжээ үйлчилгээ рүү шилжлүүлж, удахгүй шийдвэрлэнэ гэлээ.
Д.Маргад

Сэтгэгдэл ( 1 )
That”s way the bessett answer so far!