Хөрсний гулгалт 2500 хүний аминд хүрлээ

Автор | Zindaa.mn
2014 оны 05 сарын 05

Афганистаны умард хэсгийн Бадахшан мужид хөрсний гулгалт болж олон хүний амь эрсэдсэнтэй холбогдуулан тус улсад гашуудал зарлалаа. Ням гарагт төрийн бүх байгууллага, гадаадын улс оронд байгаа албан ёсны байгууллагууд төрийн далбаагаа буулгаж бүх нийтийг хамарсан арга хэмжээг цуцалжээ.Хөрсний гулгалтын улмаас 250-300 хүн амиа алдаад байгааг Хамид Карзайн төлөөлөгч Аймаль Фаизи мэдэгдээд байсан юм. Тэрбээр мөн байдлыг хурцатгаж, дэвэргэхгүй байхыг хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд уриалж, дэд Ерөнхийлөгчөөр ахлуулсан тусгай хорооны дүнг хүлээхийг сануулжээ.Гэсэн хэдий ч Бадахшан мужид 2500 гаруй хүн амиа алдсан гэсэн тоо гэрлийн хурдаар тархлаа. Хөрсний гулгалт замдаа таарсан бүхнийг хамж байсан бөгөөд уулын нэг тосгоны 200 байшин ул мөргүй алга болсон гэнэ. Гамшгийн улмаас дөрвөн мянга гаруй хүнийг нүүлгэн шилжүүлсэн байна. Үүнтэй зэрэгцэн 2500 гаруй хүн сураггүй алга болсон тухай хэвлэлүүд мэдээлж эхэллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top