Манай улсад нийт 1509 номын сан байдаг гэсэн судалгаа бий. Тооны хувьд харьцангуй дээр ч сан хөмрөг, уншигчдад үйлчлэх орчин нөхцөл, номын хадгалалтын орчин гээд олон зүйлээрээ дутуу дулимаг. Иймд Засгийн газраас номын сангийн тухай бие даасан хууль гаргаж нэгдсэн зохицуулалт хийхээр ажлаа эхэлээд байгаа аж. Өнгөрсөн баасан гаригийн Засгийн газрын хуралдаанаар тус хуулийн төслийг хэлэлцэн дэмжээд, УИХ-д өргөн мэдүүлэхээр болжээ. Тус хууль нь долоон бүлэг, 27 зүйлтэй. Үндэсний номын сангийн эрх зүйн байдал, номын сангийн төрөл, үйлчилгээ, эрх үүрэг, зөөврийн номын болон цахим уншлагын үйлчилгээ зэрэг олон асуудлыг хуулиар зохицуулдаг болох юм байна. Хууль батлагдвал номын сангийн салбарт тулгараад буй олон асуудлыг цогцоор нь шийдэх боломжтой гэж ССАЖЯ үзжээ.

Сэтгэгдэл ( 0 )