Өөрийнхөө гэрт, өөрийн эзэмшиж авсан газартаа тайван суухаа больжээ, Э.Бат-Үүл даргаа. Ажил дээрээ ядарна, гэрийн зүг явахдаа түгжирнэ, гэртээ ирээд барилгынхан балбуулна...
Нийслэлд дулааны улирал эхлэхээр л барилгынхан “заналхийлдэг”. Бараг л долоо хоног болгон барилгын осол гарч, хүний амь сүйддэг болсон нийслэлд бүхэл бүтэн байраар нь дарамталдаг болжээ. Бүр шөнө болгон барилгын ажлаа явуулж, байрны суурийг нь хүртэл ухаж, аюулгүй орчин ажиллаж, амьдрах эрхийг нь ноцтой зөрчиж байна.
Манай сайтад Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны 76, 78, 57 дугаар байрны оршин суугчид хандсан юм.
Учир нь газар өмчлөх бичигтэй гэх нэгэн иргэн есөн давхар орон сууцтай зэрэгцүүлэн есөн давхар орон сууц барихаар газраа ухаж эхэлжээ. Хамгийн хачирхалтай нь шинээр барих гэж буй орон сууцны ухсан газар нь 2012 онд ашиглалтанд орсон 86 айл оршин сууж буй байрны суурийг ил гарган ухаж эхэлсэн байх юм. Нийслэлд баригдсан ихэнх орон сууцнууд газар хөдлөлт болон доргилт хөдөлгөөнд тийм ч тэсвэртэй биш. Гэтэл яг дэргэд нь барилга барихаар ийнхүү бусдын аюулгүй байдлыг золиослох эрх тэдэнд бий гэж үү. Тэгээд ч хуулиараа бол аливаа барилгаас доод тал нь 5 метрийн зайд барилга барих ёстой. Тэгж байж гэмээн бусдад садаа болохгүй, бусдын аюулгүй байдлыг алдагдуулахгүйгээр барилгаа барих учиртай. Гэвч энэхүү газрын ажил эхэлснээр амьдарч буй байрных нь хана доргиод байгаа талаар оршин суугчид нь ярьж байна.

“Олон хүний амьдрах нөхцөл, аюулгүй байдалд сөргөөр нөлөөлсөн энэхүү барилгын ажил эхлүүлэхдээ ядаж оршин суугчдаас санал хүсэлт авч 70-аас доошгүй хувиас нь зөвшөөрөл авах ёстой. Ямар ч машины зогсоол, хүүхдийн тоглоомын талбай баригдах зайгүй. Оршин суугчид нийлэн шаардлага тавихаар барилгын ажлыг түр зогсоосон болж хэсэгтээ намжааж байгаад дахиад л эхлүүлдэг” гэж тус хороог хариуцсан “Үлэмж өсөх” СӨХ-ны дарга М.Ууганжаргал хэлсэн юм.
Тус газрыг өмчлөгч Д.Жамсранжав гэх иргэнд 2013 оны наймдугаар сарын 23-нд НЕТГ-ын Хот байгуулалт, дэд бүтцийн хяналтын албаны ахлах мэргэжилтэн Б.Нямдаваа тус барилгын ажлыг эхлүүлэх зөвшөөрөл өгсөн байх юм. Тэрээр “Би энэхүү газрыг 2006 онд худалдаж авсан. Нийслэлээс 2013 онд барилга барих зөвшөөрөл авсан. Харин 2012 онд энэхүү 76 дугаар байрыг манай эзэмшлийн газар руу оруулж барьснаас болж барилга хоорондын зайн дээр маргаан үүсээд байгаа юм” гэсэн байна.
Хэдийгээр өмнө нь баригдсан энэ барилгыг барихдаа....Энд дарж цааш уншина

Сэтгэгдэл ( 0 )