Монголын баялгийг хууль бусаар хөрөнгийн бирж дээр худалдсан “Хүннү ресурс”-ын дараагийн нууц

Автор | Zindaa.mn
2014 оны 05 сарын 05

 “Хүннү ресурс” компанийн талаар олон таагүй мэдээлэл байдаг. Тус компанийн  гүйцэтгэх захирал Т.Лхагвадорж “Говь хурах” ХХК-д “Бид Монголын талтай хамтарснаар танай уурхайн нүүрсийг илүү ихээр олборлож экспортлох боломж бүрдэнэ” гэсэн санал тавьж “Говь хурах” ХХК-ий Үнст худаг дахь хүрэн нүүрсний ордын олборлолт, ашиглалтыг хамтран эзэмших гэрээ байгуулсан байдаг. Үүний дараа “Говь хурах” ХХК-д  мэдэгдэлгүйгээр “Хүннү коул Лимитед” компанитай хамтарч Үнст худагаар IPO хийж, Австралийн хөрөнгийн бирж, дараа нь Хонконгийн хөрөнгийн бирж дээр хувьцаа худалдсанаар уг ордын 12 хувийг Тайландын “Банпу” компани 493 сая ам.доллараар худалдаж аваад байгаа ажээ.

Үүнийг “Говь хурах” ХХК хууль бус гэж үзээд “Хүннү ресурс” компанийг арбитрт өгөөд байгаа юм. Дашрамд дуулгахад хөрөнгийн биржээр зарагдаж байгаа ордын баталгаат нүүрсний нөөц 676 сая тонн аж. Үүнээс гадна төмрийн нөөц илэрч байгаа. Энэ бол хоёр ч жилийн өмнөх явдал.

Ингэснээр Тайландын “Банпу” компани Монголд уул уурхайн нэлээд их лицензийг худалдаж авсан.  “Банпу” компани Монголд “Хүннү ресурс” компаниар дамжуулан үйл ажиллагаа явуулдаг бөгөөд тус компанийн захирал Марк Д Умент Монголоос гэнэт явсан талаар хэвлэлүүд шуугиан дэгдээж байсан. Мөн “Банпу” буюу “Хүннү ресурс”-тай холбоотой дахин нэг таагүй мэдээлэл байна. Тодруулбал, тэд ашигт малтмалын лицензийг хууль бусаар хадгалж байгаа гэнэ.“Хүннү ресурс” үүнийг ихэд нууцалж буй бөгөөд энэ нь нэлээд ноцтой асуудал болох талаар эх сурвалж хэлж байгаа аж.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top