Газар өмчлүүлэх тов гараагүй байна

Автор | Zindaa.mn
2014 оны 05 сарын 05

Цахимаар газар өмчлүүлэх ажил энэ сарын 1-нээс эхэлнэ гэсэн мэдээлэл байсан. Тэгвэл Нийслэлийн өмчийн харилцааны газраас ийм мэдээлэл гаргаагүй гэлээ.

Одоогоор өмчлүүлэх 52 байршлын төлөвлөгөөний зургийг тус газрын архитекторууд хийгээд дуусч байгаа гэнэ. Мөн Нийслэлийн удирдлагын зөвлөлийн хуралдаанаар нэг иргэнд олгох газрын хэмжээг 0.05 га байхаар журмын төсөлд тусгасныг дэмжсэн юм.

Энэ сарын сүүлээр хуралдах НИТХ-ын ээлжит хуралдаанаар газар өмчлүүлэх журмын төслийг эцэслэн батлах бололтой. Үүний дараа цахимаар газар өмчлүүлэх ажил шууд эхлэх гэнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top