Долоо хоногийн өрнийн зурхайг танилцуулж байна.
Тавдугаар сарын 5-наас тавдугаар сарын 11-ний өдрүүдийн зурхайгаа шинжээрэй.
ХОНЬ
Шинэ түншийн харилцаа тогтоох, гэрээ хэлцэл байгуулахад тохиромжгүй. Тиймээс энэ долоо хоногтоо ажилтай холбоотой том алхам хийх гээд хэрэггүй. Санхүүгийн байдал тааламжтай байх тул та олсон мөнгөө нэлээд харамгүй үрэх бололтой. Гэхдээ таны зардал орлогоос тань давахгүй тул санаа зовох хэрэггүй. Долоо хоногийн эхний үед хувийн шалтгаантай асуудлаас болж та хүнд байдалд орж болзошгүй. Гэхдээ долоо хоногийн сүүлчээр бүх зүйл байрандаа орж, хэмнэлээ олох болно. Дотоод амар амгаланг бий болгохын тулд ухаан санаагаа цэгцэл.
ҮХЭР
Шинэ харилцаа тогтооход тааламжгүй. Ажлын ч, амины ч ялгаагүй. Бусад хүмүүс таны талаар юу бодож байгаа бол гэдэгт хэт их анхаарахаас илүү өөрийгөө нээхийг хичээгээрэй. Ингэж байж олны дунд нэр хүндээ өсгөж чадна. Хайр дурлалын асуудалд үл ойлголцол бий болж, харилцаа хөндийрч магадгүй. Танаас шалтгаалах зүйл бий гэдгийг ч санаж асуудлыг хүндрүүлэхээс зайлсхийгээрэй.
ИХЭР
Ашигтай долоо хоног. Ялангуяа та хувийн бизнес эрхэлдэг бол орлогын тань үүд нээгдэх нь. Харин оффисийн ажилтнуудын хувьд ажил урагшгүй, бүх зүйлийг удаашруулсан мэт санагдаж, тавгүйтэх бололтой. Хувь заяандаа бүгдийг даатгаж, гутралгүйгээр ажил хөдөлмөрөө шударгаар үнэлүүл. Таны эрч хүч, урам зоригийг сэргээх хэн нэгэнтэй учрах бололтой. Мэдээж танд таатай санагдаж, өөрийгөө олсон мэт санагдах болно. Гэхдээ хөндлөнгийн хүмүүсийг хувийн амьдралдаа бү оролцуул. Таны амьдрал зөвхөн танд л хамаатай. Тиймдээ ч үнэ цэнэтэй, нандин байдгийг бүү мартаарай.
АРСЛАН
Худалдаа наймааны салбарт ажилладаг арслангийнхны хувьд ашиг орлого тэнгэрт цойлсон таатай үе байх болно. Ер нь энэ долоо хоног арслангийн ордынхныг ивээнэ. Ажлын талбарт одтой байж, карьераа ахиулах боломжийг бүрдүүлж чадна. Багагүй хугацаанд хүлээгдэж байсан хариу танд нааштайгаар эргэнэ. Авьяас чадвараа ашиглаж, давуу байдал бий болго. Гэр бүлийн уур амьсгал ч эерэг таатай байх болно. Тиймээс ажилдаа гол анхаарлаа хандуулж, айсуй боломжийг алдахгүйг хичээгээрэ. Эцэг эх, удирдлагууддаа хүндэтгэлтэй ханд. Аялал зугаалгад явах бололтой.
ОХИН
Та хэчнээн хичээж, өөртөө итгэл төгс байсан ч хүсч байсан үр дүндээ хүрч чадахгүй нь бололтой. Таны зам их, бага саад бартаа ихтэй байх хэдий ч та давж гарч чадна. Ямарваа нэг зүйлд хөрөнгө оруулалт хийхээр шийдсэн бол сайтар тунгааж, эрсдлийг тооцоолохыг зөвлөе. Бусдад их хэмжээний мөнгө зээлдүүлэх хэрэггүй, хугацаанд нь буцааж авна гэж санасны ч хэрэггүй. Бизнесийн орлогоо арвижуулъя гэвэл бүтээгдэхүүнийхээ чанарт анхаараарай. Түүнчлэн та том жижиг гэлтгүй байгууллагыг толгойлдог бол ажилтнуудынхаа хөдөлмөрийн бүтээмжид анхаарахыг зөвлөе.
ЖИНЛҮҮР
Долоо хоногийн эхний өдрүүдэд та гэр бүлийн болоод ажилтай холбоотой олон асуудалд толгойгоо гашилгах бололтой. Гэхдээ цаг хугацаа өнгөрөхийн хэрээр асуудал шийдэгдэж, толгой өвтгөх зүйлгүй болно. Аливаа зүйлийн эерэг талыг олж харахыг хичээгээрэй. Өнгөрсөн алдааны төлөө өөрийгөө шийтгэх нь хамгийн утгагүй хэрэг. Амьдралын сайн сайхныг мэдэр. Шинэ зүйл эхлүүлэхэд тохиромжгүй, тиймээс шинэ ажилд орох, бизнесээ өргөжүүлэх гэж байгаа бол түр азнаарай.
ХИЛЭНЦ
Сайн цаг айсуй. Гэхдээ ойрын хугацаанд бүрэн төгс өөрчлөгдөж чадахгүй ч ямартай ч сайны эхлэл тавигдах болно. Хүнд хэцүү нөхцөлд байсан ч та хөгжилтэй, зугаатай байж, эргэн тойрноосоо эерэг энерги мэдрэх болно. Шүүхийн маргаантай асуудалд холбогдсон бол шийдвэр таны талд гарах бололтой. Хайр дурлалын харилцаа халуун дулаан байх тул та агаарт хөвж буй мэт л байх болно.
НУМ
Зорилгодоо хүрэх гэж тэмүүлсэн долоо хоног байх болно. Энэ замд чинь саад болсон хэнийг ч та өршөөхгүй нь бололтой. Ямар ч аргаар хамаагүй хүссэндээ хүрэх гэсэн зоримог зан чинь үр дүнд хүрэх болно. Эргэн тойрны зарим хүмүүс таны чадварт эргэлзэж, таагүй байдал үүсгэж болзошгүй. Гэхдээ долоо хоногийн сүүлээр бүх зүйлийн учир олдож, таны талаар таагүй яриа гаргаж байсан хүмүүсийн үнэн мөн илчлэгдэх болно. Гэр бүлийн уур амьсгал тайван. Бага насны хүүхдийн эрүүл мэнд, боловсролтой холбоотой бэрхшээл гарч болзошгүй. Тансаг, үнэт эдлэл худалдан авах бололтой.
МАТАР
Учир нь олдохгүй олон асуудал ээдэрч, эх захгүй долоо хоног байх бололтой. Алдаагаа залруулах боломж гарахгүй тул аливаа зүйлд эхнээсээ нухацтай хандаарай. Ажил дээр завгүй нэгэн зэрэг олон даалгавар гүйцэтгэх шаардлага гарах боловч өдрийн төгсгөлд та хийсэн ажлынхаа үр дүнг хараад сэтгэл хангалуун байх болно. Гэр бүл, дотны найз нөхдөдөө анхаарал хандуул. Хайр дурлалын харилцаа эерэг таатай байх болно.
ХУМХ
Бүтээлч салбарт ажилладаг хумхынхны хувьд туйлын таатай долоо хоног байх болно. Удаан хугацааны хөдөлмөрийнхөө үр шимийг хүртэж, багагүй мөнгө олох бололтой. Санхүүгийн тал дээр од эрхэс таныг ивээх болно. Ажлын талбарт зарим нэг төсөл төлөвлөгөө саатаж, таныг бухимдуулж болзошгүй. Тохиромжтой цаг ирэхийг хүлээх нь зүйтэй. Гэр бүлийн амьдрал тайван, элдэв асуудалгүй байх болно.
ЗАГАС
Таны хувьд өгөөмөр, энэрэнгүй, найрсаг сэтгэл давамгайлсан долоо хоног байх болно. Ялихгүй жижиг зүйлийг ч та чин сэтгэлээсээ хийж, дургүй хүндээ хүртэл туслах гэж хичээнэ. Хайр дурлалын харилцаагаа бэхжүүлэхийн тулд хайртай хүндээ цаг зав, сэтгэл зүрхээ зориул. Гэрлэсэн, эсвэл ганц бие байхаас үл хамаарч та эсрэг хүйстнүүдийн анхаарлын төвд байх болно.
Сэтгэгдэл ( 1 )
мэлхийн орд хааччихваа