Болзол хангасан дөрвөн сумыг хоёр жил тутамд шалгаруулж, Засгийн газраас урамшуулдаг.
Энэ удаад Дорнод аймгийн Дашбалбар, Төв аймгийн Жаргалант, Архангай аймгийн Эрдэнэмандал, Ховд аймгийн Үенчийг улсын тэргүүний сумаар шалгарууллаа.
Сум бүрт гэрчилгээ олгож, 100 сая төгрөгөөр шагнах ба энэ мөнгөний 90 хувийг тухайн суманд үйлдвэрлэл, үйлчилгээ өргөжүүлэх, ажлын байр нэмэх, сумын төвийн тохижилтыг сайжруулахад зарцуулах аж.

Сэтгэгдэл ( 0 )