Хүний хэлний өнгө эрүүл мэндийн толь

Автор | Zindaa.mn
2014 оны 05 сарын 03

Эрүүл хүний хэлэн дээр нимгэн өнгөр үргэлж тогтдог. Энэ нь ч бас учиртай. Нимгэн өнгөр биед гадны халдвар орсон ч цааш тархаж амжаагүйг илэрхийлдэг бол өтгөрч, зузаарсан нь хүнд архаг өвчин туссаныг илтгэдэг байна. Хэлний өнгөрөөр ямар өвчин туссаныг мэдэх боломжтой аж. Жишээ нь: Хэлний өнгөр нягтаршсан бол хөнгөн хэлбэрийн вируст болон архаг өвчин туссан байж болзошгүй. Ханиад томуу, зарим үед энэ нь уушиг үрэвсэж эхэлснийг илтгэх юм.
Хэлний өнгөр ямар өнгөтэй байгааг анхаар.

-Шардуу өнгөтэй байвал хоол боловсруулах системд өөрчлөлт орсон байж болзошгүй.

-Хурц шар өнгөтэй байвал өвчин нэлээд хүнд шатандаа орсны шинж. Хэлний ийм өнгөр тав хоногийн турш арилахгүй боли элгээ шинжлүүлээрэй.
-    Хөх өнгө цусан суулга, халдварт өвчин туссан байж болно. Үүний сацуу өнгөр хаана хамгийн их тогтсоныг анхаараарай. Хэлний угт байвал нарийн бүдүүн гэдэсний үрэвсэлтэйн шинж байх жишээтэй.
-    Хүрэн өнгө хэлний хаяагаар хүрэн өнгөтэй өнгөр тогтсон бол хатгаа авсан байх магадлалтай.
-    Бор өнгө ходоод гэдэсний замд асуудал үүссэнийг сануулна.
-    Хэлний ар хэсгээр өнгөртвөл бөөр муудсаны шинж тэмдэг.
-    Хэлний дунд ан цав гарч цагаан өнгөний өнгөр тогтвол ходоод 12 нугалаа гэдэс шархалсан байна. Иймд яаралтай эмчид үзүүлээрэй.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top