Улаанбаатарт 5 градус дулаан байна

Автор | Zindaa.mn
2014 оны 05 сарын 03

Өнөөдөр зүүн зүгийн нутгаар үүлэрхэг. Нутгийн зүүн өмнөд хэсгээр хур тунадас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, говь талын нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Туул, Тэрэлж голын сав газраар 3-8 градус, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор 17-22 градус, бусад нутгаар 7-12 градус дулаан байна.

Улаанбаатарт хотод үүлэрхэг. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. 3-5 градус дулаан байна гэж Ус цаг уур, эрдэм шинжилгээний хүрээлэнгээс мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top