Аргын тооллын 5 сарын 3, Санчир гараг. Билгийн тооллын 4, Хэрцгий охин одтой, хөх нохой өдөр. Өдрийн наран 5 цаг 48 минутад мандан, 20 цаг 12 минутад жаргана. Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр наадам хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эдлэл авах, лус тахих, хүүхэд үрчлэн авах, жимс цэцэрлэг байгуулах, гэр байшингийн суурь тавих үйлд сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийх, бөө, удганы үйлд муу.
Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал бие эрхтний, хүч сайжирна.

Сэтгэгдэл ( 0 )