Улиастай, Тосонцэнгэлийн Эрчим хүчний газрыг татан буулгалаа

Автор | Zindaa.mn
2014 оны 05 сарын 02

Завхан аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан он гарсаар хоёр удаа хуралдаж орон нутгийн өмчит ААТҮГ байгууллах тухай, аймгийн Засаг даргын хориг тавьсан асуудлын тухай, Завхан аймагт 2013 онд төрийн мөнгөний бодлогын хэрэгжилт, 2014 онд баримтлах чиглэлийн талаарх гэх мэт 10 гаруй асуудлуудыг хэлэлцэж шийдвэрлэлээ.

Түүнчлэн орон нутгийн өмчийн талаар ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан нэг удаа хуралдаж, хоёр байгууллагын хөрөнгийн холбогдолтой тогтоол гаргаж, Өмч хамгаалалын алба байгуулан орон тоо, төсвөө тэргүүлэгчдийн хурлаар батлуулан, гурван ажилтаны бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байна.

Мөн аймагт үйл ажиллагаа явуулж байгаа 88 төсөвт байгууллагуудын 2013 оны санхүүгийн тайлан балансын хөрөнгийн нэгтгэл хииж, байгууллагуудын ТӨХ, ТӨ маягтуудыг хөтлүүлэээд байна. Улиастай Эрчим хүч, Тосонцэнгэлийн Эрчим хүч ОНӨААТҮГ-ын хөрөнгийг Алтай Улиастайн эрчим хүчний системд хөрөнгө өглөг, авлага, ажиллагсадыг бүрэн хэмжээгээр шилжүүлэн татан буулгах комиссыг ажиллуулж,төрийн өмчид шилжүүлээд байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top