Төв аймгийн Дэнжин хэмээх газарт нэгэн малчны 107 хонь, нэг бярууг тухайн газарт алтны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Хунан компанийн хамгаалалтын албаны ноход барьсан хэрэг өдгөө шүүхийн шатанд явж байна.
Энэхүү хэрэг ганцхан өдрийн дотор болж өнгөрөөгүй юм. 2011 оны намраас 2013 он хүртэл хоёр жилийн хугацаанд уг малчин айлын хонийг Хунан компанийн хамгаалалтын албаны ноход барьжээ. Тэгэхдээ бүр идчихгүй, хүзүүнээс нь тас хазаж, амийг нь тасдах маягаар сэглэж орхидог байсан аж. Ингээд эхний хэдэн удаагийн үйлдлийг нь дуугүй өнгөөрөсөн ч хүзүүгээрээ тас татуулсан хонины тоо хэрээс хэтрэх болсон учраас хуулийн байгууллагад мэдэгдсэн байна. Гэвч өдгөө хонио хядуулсан айлын буруу болох тийшээгээ хэрэг хазааж эхэлсэн сурагтай.

Сэтгэгдэл ( 1 )
medrel muutai yumaa.mongolchuud bid eh orondoo ezen ni baij chadahaa baijdee.HOORHII 5 HALTAR TOGROGNOOS EH ORNOO HUDALDSAN SAID DARGA NAR