Эдийн засгийг эрчимжүүлэх төслийг хэлэлцэж байна

Автор | Zindaa.mn
2014 оны 05 сарын 02

Чуулганы нэгдсэн хуралдааны үдээс өмнөх хуралдаанаар Амгалан дулааны цахилгаан станцын тоног төхөөрөмжийг Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүдийг хэлэлцлээ.   УИХ-ын дарга З.Энхболд Үйлдвэр хөдөө аж ахуйн сайд Х.Баттулгын албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргасныг  танилцуулсны дараа үндсэн асуудлаа хэлэлцсэн юм. "Амгалан дулааны станц" баригдсанаар нийслэлийн зүүн хэсгийн айл өрхийн дулааны хэрэгцээ, ачааллыг бүрэн хангах бөгөөд ингэснээр дулааны асуудлыг шийдвэрлэх, Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах зэрэгт онцгой ач холбогдолтой тул тус станцын барилга угсралтын ажилд шаардагдах импортын тоног төхөөрөмжийг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөхөөр хуулийн төслүүдэд тусгагджээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top