Гавьяат С.Батцэцэгийг АНУ-ын шилдэг сэтгүүлч нийтлэлдээ онцлов

Автор | Zindaa.mn
2014 оны 05 сарын 02

АНУ-ын бөхийн спортын шилдэг сэтгүүлчдийн нэг Тим Фолей Монгол Улсын гавьяат тамирчин Соронзонболдын Батцэцэгийг “Дэлхийн шилдэг 10 эмэгтэй бөх” нийтлэлдээ онцлон бичжээ.Энэ удаагийн “Дэлхийн 10 шилдэг эмэгтэй бөх” нийтлэлээ тамирчдыг амжилтаар нь бус тэмцээн уралдааны үзүүлэлт, цаашдын ирээдүйг  харж бичсэн байна. Т.Фолей гавьяат тамирчин С.Батцэцэгийн талаар ийн бичжээ.

2010 оны дэлхийн аварга Соронзонболдын Батцэцэг нь одоогийн Монголын чөлөөт бөхийн эмэгтэй тамирчдыг амжилт гаргахад ихээхэн хувь нэмрээ оруулсан. С.Батцэцэг 59 кг-ын жинд бусад өрсөлдөгчөөсөө илүү хүчтэй байсан. Харин түүний хамгийн том асуудал бол 63кг-ын жинд өрсөлдөгчдийнхөө хурдад нь дасах байлаа. С.Батцэцэг Монгол тамирчдын нэгэн адил барилдааны эхлэлд, төгсгөл үед бүтэн онооны мэх хийдэг. Энэ нь түүнийг дэлхийн дэвжээний, хүчтэй өрсөлдөгч гэдгээ баталдаг юм гэжээ.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
sportiin horoiton(182.160.33.195) 2025 оны 03 сарын 13

Yneheer mundag egel ene bysgyin amjilt ni tasraltgyi yrgeljilj, aldar ni duursaj baih boltugai. Uuhai uuhai.

1  |  0
Top