Чөлөөт бөхийн эмэгтэйчүүд таван медаль хүртлээ

Автор | Zindaa.mn
2014 оны 04 сарын 26

Казахстан улсын нийслэл Астана хотноо болж буй чөлөөт бөхийн Ази тивийн аварга шалгаруулах насанд хүрэгчдийн тэмцээнд монголын баг тамирчид амжилттай оролцож байна. Өчигдөр 55 кг-ийн жинд БНАСАУ-ын бөхтэй алтан медалийн төлөө барилдсан "Алдар" спорт хорооны тамирчин ОУХМ П.Орхон  4:4 оноогоор тэнцээд онооны чанараар ялагдаж мөнгөн медалийн эзэн болжээ. Мөн 69 кг-ийн жинд "Хилчин" спорт хороо, үндэсний шигшээ багийн тамирчин ОУХМ Ш.Түмэнцэцэг Япон улсын бөхтэй аваргын төлөө хүч үзэж мөнгөн медаль хүртсэн байна.

Харин 60 кг-д хүрэл медалийн төлөө барилдсан "Алдар" спорт хороо, үндэсний шигшээ багийн тамирчин С.Цэрэнчимэд Энэтхэгийн М.Секашиг 18:7 оноогоор давамгайлан ялж, хүрэл медалийн тавцанд зогсчээ. Ийнхүү манай  эмэгтэй бөхчүүд Азийн АШТ-ээс дөрвөн мөнгө, нэг хүрэл медаль хүртээд байна. Өнөөдөр 75 кг-ийн жингийн ангилалд Г.Уртнасан зодоглоно.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(108.92.149.156) 2025 оны 03 сарын 13

Dandaa l 4-5 buh barildhad medal avchnaa manaihan

1  |  0
Batbayar(103.26.194.12) 2025 оны 03 сарын 13

Amjilttai l barildsan bn Bayar hurgei gehdee azid alt avch chadahgui Bol olimp delhiin avarga hurtel neleed zai bga ahu

1  |  0
Top