Саяхан МҮОНРТ-ийн MNB.MN сайтаас санаачлан олон нийтэд хүчирхийллийн бодит аюул, хор уршиг, түүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар зөв ойлголт өгөх үүднээс бүх сэтгүүлчдийн дунд "нийтлэл, бичлэг"-ийн уралдаан зарлан, шилдэг бичлэгийн эздийг шалгаруулан дүнгээ гаргасан билээ. Энэхүү сэдвийн үргэлжлэл болох "Бага насны хүүхдийн бэлгийн хүчирхийллийн эсрэг" кино хэлэлцүүлэг маргааш 12:00 цагт "Shonkhor tower"-т болох юм байна. Тус хэлэлцүүлгийг "Ардчилсан Хүчний Холбоо" ТББ-ын дэргэдэх "Эрүүл мэндийн клуб"-ээс санаачлан зохион байгуулж байгаа бөгөөд хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүд, холбогдох албаны хүмүүс оролцох аж. Хэлэлцүүлгийн эхэнд бодит түүхээс сэдэвлэн бүтээсэн БНСУ-ын "Хүсэл" киног үзүүлэх юм байна.

Сэтгэгдэл ( 0 )