Хоолны дэглэм барьж эхлэх цаг

Автор | Zindaa.mn
2014 оны 04 сарын 25

indexЭм уух цаг хэзээ байвал зүгээр вэ?

Үрэвслээс хамгалаалах эм, зүрхний эмийг унтахын өмнө уусан нь зөв. Орондоо орохын өмнө уух даралтын эмийн үйлчилгээ өглөө болтол үргэлжилж таныг хамгаалах болно. (үүрээр зүрхний шигдээс, харвалт хамгийн ихээр тохиолддог гэдгийг та мэдэх үү?) Жирэмслэлтээс хамгаалах эмийн тухайд шөнөдөө уух нь эмийн зарим гаж нөлөө, үйлчлэлийг (огиудас хүрэх) мэдэлгүй өнгөрөөх боломжийг олгодог. Өдөржин дотор муухайрч, эвгүй царайлж явснаас оройдоо эмээ уугаад тайван унтсан нь дээр биз дээ.

dynamic-sport-time-for-v4g4a4-7Шинэ спортоор хичээллэх цаг

Шинэ төрлийн спортоор хичээллэхээр шийдсэн бол, эсвэл ур чадвараа нэмэгдүүлэхийг хүсч байгаа бол оройн 16-18 цагийн хоорондох цаг хугацааг ашигла. Энэ цагт хүний гар нүдний хамаарал хамгийн идэвхтэй байдаг учир теннис, бүжиг гэх мэт спортын төрлөөр хичээллэхэд тохиромжтой. Нэмэлт бонус гэвэл, ийнхүү хичээллэсний дараа шөнө бат бөх унтах нь тодорхой шүү.

Diet-weight-loss-phentermine-diet-pills-12Хоолны дэглэм барьж эхлэх цаг

Хэрэв турах зорилгоор хоолны дэглэм барьж эхлэхээр шийдсэн бол дөрөвдүгээр сарыг хүлээ гэж зөвлөж байна. Учир нь зуны эхэн сар нь жингээ хаяж эхлэхэд маш тохиромжтой үе хэмээн эрдэмтэд зөвлөдөг. Урин дулаан цагт хүний хөдөлгөөн ихэсч бие хөнгөрч байдаг тул үүн дээрээс зөв зохистой хооллож, биеийн тамираар хичээллээд эхэлбэл турах нь таны бүтэшгүй мөрөөдөл байхаа болино. Энэ үед шинэхэн жимс ногоо түлхүү зооглохоо мартуузай.

ist2_6475935-vitamin-s-table-with-food-iconsАмин дэмээ уух цаг

Эрдэс бодисыг хоолны хамт хэрэглэвэл бих махбод илүү сайн шингээдэг тул амин дэмийг хоолны дараа шууд уух нь зүйтэй. Ингэснээр та ходоодоо ч цочроохгүй, амин дэмээ марталгүй ууж хэвшинэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top