Иргэний бүртгэлийн үйлчилгээг хорооноосоо авч болно

Автор | Zindaa.mn
2014 оны 04 сарын 25

Иргэний бүртгэлийн таван төрлийн үйлчилгээг хороонд шилжүүлсэн талаар Улсын бүртгэлийн ерөнхий газраас мэдээлэв.

Дүүргийн хороодод шилжилт хөдөлгөөний, иргэний байнгын оршин суугаа газрын бүртгэл, төрсний гэрчилгээний нөхөн олголтыг  хийж байсан юм. Тэгвэл одооноос  гэрлэлт, гэрлэлт цуцлалт /шүүхийн журмаар/, гэрлэлт сэргээх, төрсний болон гэрлэлтийн гэрчилгээний дахин олголтын бүртгэлийг хийхээс гадна иргэний үнэмлэхийн, оршин суугаа хаягийн лавлагааг олгож эхэлсэн байна.

Иргэний бүртгэлийн энэхүү таван төрлийн үйлчилгээг эхний ээлжинд:

СХД-ийн 4, 6, 12, 13, 14, 15, 16, 17, 18, 19, 20, 27
Сүхбаатар дүүргийн 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11, 12, 13
Баянзүрх дүүргийн 5, 6, 9, 13, 15, 17, 24
Хан-Уул дүүргийн 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 10, 11, 15, 16
Чингэлтэй дүүргийн 2, 4, 6, 8, 10, 18 дугаар хороо буюу нийт 50 хороонд үзүүлэхээр шилэн кабельд холбожээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top