Хөдөлмөрийн яамнаас зохион байгуулсан "Монгол ур чадвар 2014" тэмцээний эхний шалгаруулалт өчигдөр эхэлсэн билээ.
Тус шалгаруулалтад барилга, плита наах, гагнуур, цахилгаан, мужаан, тогооч, токарь зэрэг долоон мэргэжлээр сургадаг 78 сургуулийн 30 гаруй нь оролцож байгаа юм. Шалгаруулалт нь хоёр үе шаттай бөгөөд нэгдүгээр шатны шалгаруулалт дөрөвдүгээр сарын 21-нд буюу өчигдөр болсон бол хоёрдугаар шатны шалгаруулалт тавдугаар сард болох юм.
Тус тэмцээний зорилго нь мэргэжлийн сургалтын байгууллагуудын чадавхийг дээшлүүлэх сургалтын орчныг сайжруулах, багшийн ур чадварыг дээшлүүлэх, монгол хүний ур чадварыг дэлхийд өрсөлдүүлэх зэрэг олон давуу талтай зорилгыг агуулж буйгаараа онцлогтой аж.

Сэтгэгдэл ( 0 )