Энэ сарын 10-ны өдөр Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын ИТХ-ын дарга П.Амгаланбаатар ажилтнаа зодож танхайрсан тухай эх сурвалж мэдээллээ. Тэрбээр тус сумын Азийн хөгжлийн сангийн зохицуулагч Б.Цолмонбаатар хэмээх залууг зодож, хохирогчийн биед хүнд гэмтэл учруулсан байна. Б.Цолмонбаатар зодуулсаны улмаас залуугийн зүүн нүд харааны чадвараа алдсан байна.
Иймд иргэн н.Цолмонбаатарын гомдлыг үндэслэн Дэлгэрцогт сумын ИТХ-ын дарга П.Амгаланбаатарт ажлын байран дээр согтуурч, хүний биед санаатайгаар гэмтэл учруулсан гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ.

Сэтгэгдэл ( 5 )
Нөгөө хүнлэг энэрэнгүй ардчилсан нийгэм гэдэг нь үү Миний бодлоор монголд фашист дарангуйлал тогтоод удаж байгаа. Тэгээд ч капиталист нийгэмд амьдарч байгаа шүү дээ.
Цааз
yasan zevuun novsh ve”tegeed heden haltar tugrug avaad gomdolgui geed salchihvaa
Yagaad mongol erchuud iim tanhai yum bolgon ruu agsamnasan dalchihar yumbe??? Erchuudee joo zangaa tataach
Zevuun gahai be ylaa edel