Нийслэлийн Засаг дарга автозам, барилга байгууламжийн ажил нь дутуу, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй гүйцэтгэгч аж ахуйн нэгж, байгууллагын жагсаалтыг холбогдох байгууллагуудаас нэгтгэн авч, нийтэд зарлуулахыг нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэлд үүрэг болгосон. Мөн тухайн чанаргүй барилга, байгууламж, замын ажлыг хүлээн авсан Үнэлгээний хорооны гишүүд тухайн үед эрхэлж байсан албан тушаалаар нь олон нийтэд мэдээлэх үүрэг өгсөн.
Нийслэлийн Засаг даргын дээрх үүргийн дагуу нийслэлийн Засаг даргын Нийгмийн, хөгжлийн хэлтсийн орлогч Ц.Энхцэнгэлээр ахлуулсан ажлын хэсэг чанаргүй ажил хийж гүйцэтгэсэн аж ахуйн нэгж, үнэлгээний хорооны бүрэлдэхүүнийг гаргажээ. Ажлын хэсгийн эхний ээлжийн нэгтгэсэн мэдээллээр "Нэмүт", Мот металл", "Асати Монгол", "Номгон хайрхан", "Монгол асфальт", "Товуу засаг", Чи Чи Ха Ар хот төлөвлөлт инженеринг", "Бэрх зараа" гэсэн найман компанийг Сангийн яамны тендерийн хар жагсаалтад бүртгүүлэх саналыг тус яамд хүргүүлэхээр болсон байна. Мөн тухайн аж ахуйн нэгжүүдийн хийж гүйцэтгэсэн ажлыг хүлээж авсан Үнэлгээний хорооны бүрэлдэхүүнийг олон нийтэд ил болголоо.
Нийслэлийн удирдлагын зөвлөлийн гишүүдийн саналаар тус ажлын хэсэг нийслэлийн нутаг дэвсгэрт чанаргүй баригдсан барилга байгууламж, замын ажлын талаарх мэдээллийг нэгтгэх ажлыг үргэлжлүүлэн хийх юм. Гэсэн ч нэгэнт зөвшөөрлийг нь өгөөд чанаргүй барилгуудыг ашиглалтанд өгөхийг зөвшөөрсөн учир хохирогч нь төр, ард түмэн. Иймд шаардлага хангахгүй барилга байгууламжийг хангалттайд тооцож хүлээж авсан, жилийн ая даахгүй замыг яагаад тэнцүүлсэн эсэх нь тун сонирхолтой. Энэ тохиолдол авлигад өртсөн гэж хардах эрх нь бидэн бүрэн бий.

Сэтгэгдэл ( 2 )
Батүүл өвөө мулгуутаж мунгинасан дүр эсгээд хүүгээ ах дүү хамаатан садан худ ургаа хүргэнээ жинхэнэ дэмжиж бусдыг бол хог дээр хаяж чадаж байгаа.
MAN-ugshiltai kompanuudiig batluul hergees shahaj uuriin nam bolon huu hamaatan sadniihaa bolon AN namiin chadvargui shinehen kompanuudiig demjsen.