Өнөөдрөөс ихэнх нутгаар цаг агаар муудаж, сэрүүснэ гэж Ус, цаг уур орчны шинжилгээний газраас малчид, ард иргэдэд анхааруулав. Тухайлбал, баруун аймгуудын нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Алтайн уулархаг нутаг болон Идэр, Тэс, Буянт голын сав газраар өдөртөө 3-8 градус дулаан, Алтайн өвөр говиор 11-16 градус дулаан, бусад нутгаар 9-14 градус дулаан байна. Төвийн аймгуудын нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар өдөртөө 1-6 градус дулаан, бусад 7-12 градус дулаан байна. Зүүн аймгуудад солигдмол үүлтэй. Өдөртөө хур тунадас орохгүй, өдөртөө 5-10 градус дулаан байна. Говийн аймгуудын нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Дундговийн нутгаар өдөртөө 6-11 градус дулаан, бусад нутгаар 10-15 градус дулаан байна. Улаанбаатарт багавтар үүлтэй, хур тундас орохгүй, өдөртөө 9-11 градус дулаан байна.

Сэтгэгдэл ( 0 )