“Гашуун сухайтын төмөр зам” компанийг байгуулжээ

Автор | Zindaa.mn
2014 оны 04 сарын 08

“Гашуун сухайтын төмөр зам” хамтарсан компанийг албан ёсоор үүсгэн байгуулж, талууд гэрээнд гарын үсэг зуржээ. Монгол Улсын Засгийн газраас нүүрсний экспортыг нэмэгдүүлэх, гадаад худалдааны тэнцвэрийг сайжруулах зорилгоор Гашуун сухайтын боомтыг БНХАУ-ын Ганцмод боомттой холбосон нарийн төмөр зам барьж, ашиглах зорилготой ажиллаж байгаа.  

“Гашуун сухайтын төмөр зам” ХХК-ийг холбогдох аж ахуйн нэгжүүдтэй хамтран байгуулах, хөрөнгө оруулах замаар тодорхой тооны хувьцаа эзэмшихийг “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлд зөвшөөрсөн юм. Засгийн газрын шийдвэрт заасанчлан, хамтарсан компанийн 51 хувийг Монголын талын “Эрдэнэс-Тавантолгой” ХК, Энержи ресурс ХХК, “Тавантолгой” ХК хамтран эзэмших бол үлдсэн 49 хувийг БНХАУ-ын “Шэньхуа” компани эзэмших аж. Шийдвэрийн хүрээнд компаниуд тус тусын ногдох хувь эзэмшлийн хэмжээгээр эхний ээлжийн хөрөнгө оруулалтыг хийх юм байна. “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал Я.Батсуурь “Хамтарсан компаниуд төслийг амжилттай эхлүүлэхээ илэрхийлж байна. Энэхүү төмөр зам нь богино хэдий ч өндөр ачаа эргэлттэй, хоёр орны хийгээд Монгол Улсын эдийн засагт онцгой үүрэг гүйцэтгэх юм” гэдгийг гэрээг үзэглэх үеэр онцолсон юм.

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Батаа(202.131.235.74) 2025 оны 03 сарын 13

тєр єєрєє барина гэж хурааж авчихаад 2 жил гацаачихаад эргїїлээд єгєх шив дээ Эргїї тэнэгїїдийн хийсэн ажил Ирэхдээ Буцахдаа 13 гэж

1  |  0

Батзаяа(112.72.13.67) 2025 оны 03 сарын 13

За, тэгээд хэдэн зоос орж ирвэл тун хэрэгтэй байна санж. Уг нь аль 5 жилийн өмнө барьчих байсан зам шүү дээ. Балагтай хүний балаг ганц гэж ганцаддаггүй юм байна.

Top