Гоолиг сайхан хөлтэй болохын тулд дараах дасгалыг хийх хэрэгтэй

Автор | Zindaa.mn
2014 оны 02 сарын 28

Хүн бүр төрөхдөө майга төрдөг. Хүүхэд 3 нас хүртлээ шагай тавхай нь сайн хөгжөөгүй байдгаас болж хөл ерөнхийдөө майгадуу байдаг. Харин 3 наснаас эхлээд энэ байдал нь засагдаж, өөрийн хэлбэрээ олох ёстой гэнэ. Харин тэгээгүй тохиолдолд эмчид эрт үзүүлж оношлуулах хэрэгтэй юм байна. Эхийн хэлвийн ураг бойжиход шаардлагатай хэмжээнд томроогүй, давчуу орчинд ураг бүрэлдсэн тохиолдолд майга хөлтэй хүүхэд төрөх үндсэн нөхцөл бүрддэг гэдгийг анхаараарай. Эмч нарын хэлдэгээр "тонус" өгсөн буюу савны булчин чангарах тохиолдолд ийм эрсдлийг дагуулдаг аж.

Майга үүсэх үндсэн шалтгаанууд:

-Олон улсад Blount гэж нэрлэдэг өвчнөөс үүдэлтэй. Энэ нь ясны буруу хөгжлийг нэрлэдэг.

-Ясандаа цууралт авч буруу эмчилгээ хийснээс болж майга үүсч болно.

-Фторын хордлогоос болж майга үүсдэг. Зохистой хэмжээнд фтор хэрэглэхгүй тун хэтрүүлэх нь аюултай.

Майга хөл хүмүүст, ялангуяа эмэгтэйчүүдэд ихээхэн дарамт зовиур болдог. Харин хөлийн майгыг засдаг тусгай дасгал бий гэдгийг, тодорхой спортьн төрлөөр хичээллэн засч болдог гэдгийг тэр бүрий хүүхнүүд мэддэггүй. Майга хөлийг эв эгцхэн болгоно гэдэг маш хэцүү ч хичээсний дүнд үр дүн гарах л ёстой шүү дээ. Та дараахь дасгалууд таньд тус болно.

О маягийн майгыг засах дасгал
Монголчууд голчлон ийм майга байдаг. Үүнээ засахад уран гулгалт, гимнастик, туулай сэлэлтээр хичээллэх нь их тус болно. Мөн дараах дасгал нь нилээд үр дүнтэй дасгал тул хийгээд үзээрэй гэж зөвлөх байна.
1. Хөлдөө мөрний хэмжээний зай аваад, өвдгөө нийлүүлэн 20 удаа дараалан суу.
2. Хивсэн дээр хөлөө жийгээд суу. Огцом түргэн хөдөлгөөнөөр хөлийнхөө булчинд ихээхэн дарамт учруулж
өлмийгөө гадагш нь хурдан хурдан эргүүл. (20 удаа)
З. Сөхрөн суугаад өлмийг гадагш хандуулан болж өгвөл өсгийгөө шаланд хүргэж суу. (мөн 20 удаа)
Энэ цогц дасгалыг өдөрт хэд хэдэн удаа давтах хэрэгтэй. Хамгийн гол нь ачааллыг аажим аажмаар нэмэгдүүлэх хэрэгтэй шүү.

X маягийн майгыг засах дасгал
Ийм хөлийг засах гол арга бол унадаг дугуйгаар их явах, дугуй мэт жийдэг тренажер дээр байнга дасгал хийх явдал гэж мэргэжилтнүүд үздэг. Хэрэв боломжтой бол морь унаж байвал тун сайн. Усан санд явдаг бол « брасс» маягийн сэлэлт тус болно. Тэгээд доорхи дасгалыг өдөр тутам хийж байгаарай.
1. Дээс тоглож бай. Анхандаа 30 удаагийн үсрэлт хийх хэрэгтэй. Яваандаа 100 хүртэл давталттай
дээствэл зохино.
2. Шалан дээр завилж суу. Тэгээд гараараа тулахгүйгээр хурдхан шиг өндийн бос. (20-30 удаа)
Ингээд дасгалаа яльгүй өөрчлөх замаар давтах тоогоо 2-3 дахин нэмэгдүүл. Хамгийн гол нь туйлбартай байх хэрэгтэй. Тогтмол хичээллэж байгаарай.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top