Ял авсан Ч.Гансүх ямар аргаар мөнгө босгов

Автор | Zindaa.mn
2014 оны 02 сарын 27

Татварын хэмээх Ч.Гансүх чанга дэглэмтэй хорих ангид найман жил хоригдох ял авсан.Тэрээр нэр дээрээ данс нээлгэж их хэмжээний мөнгө байршуулсан байсан нв тогтоогдсон юм. Мөн түүний хүү Г.Ганзул, “Голомт” банкны дансаараа 16 тэрбум төгрөгийг дамжуулсан гэдэг хэргээр шалгагдаж байгаа. Ч.Гансүх ТЕГ 21 жил ажиллахдаа сүүлийн 12 жилд нь Хяналт шалгалтын хэлтсийн даргын албыг хашжээ. Тэрээр аж ахуйн нэгжүүдэд гэнэтийн шалгалт оруулж, торгууль тавих замаар дарамтлан авлига авдаг байсан бөгөөд түүнд мөнгө төлөхөөс татгалзсан нэгэн компани Авлигатай тэмцэх газарт гомдол гаргаснаар Ч.Гансүхийн гэх хэрэг үүссэн түүхтэй юм. Түүнийг шалгаж эхэлтэл Ч.Гансүхийн хүүгээс байцаагч О.Бямбасүрэнгийн данс руу таван тэрбумыг шилжүүлэх гэж байсан нь тогтоогджээ. Үүнээс өмнө ч 1-2 тэрбум төгрөг төвлөрүүлчихсэн байсан нь  баримтаар нотлогдсон байдаг.
Энэ өдрөөс хойш түүний хууль бусаар олсон мөнгө ар араасаа илэрсээр байжээ. Яагаад байцаагч О.Бямбасүрэн рүү тэрбум тэрбумаар нь мөнгө шилжүүлэх болсон нь ч ил болов. Ч.Гансүх нь байцаагч О.Бямбасүрэнтэй дотно харилцаатай, энэ харилцааных нь талаар ТЕГ-ын ажилтнууд ч бүгдээрээ мэддэг байж. О.Бямбасүрэн нь 2011 оны гуравдугаар сард албан өрөөндөө Ч.Гансүхтэй хувийн асуудлаас болж маргалдахдаа судсаа ханаж амиа хорлохыг завдсан нь цагдаад бүртгэгдэж үлдсэн.

Мөн О.Бямбасүрэн нь Ч.Гансүхийн хүүхдийг гаргасан байна. Ч.Гансүх өөрийнхөө нэрээр огт данс нээлгэдэггүй, гэр бүл, төрөл төрөгсдийнхөө нэр дээр данс нээж, завшсан их хэмжээний мөнгөө байршуулж байсан нь шалгалтын явцад тогтоогджээ. Мөн тэрээр дээрх хүмүүсээс гадна төрийн байгууллагад ажилладаг нэг дүүгийнхээ нэр дээр данс нээж, 20-30 сая төгрөг байршуулсан нь илэрсэн байна. Түүнээс гадна Японд амьдарч байсан эхнэрийнхээ нэр дээр  хүртэл данс нээж их хэмжээний мөнгө шилжүүлж, эхнэр нь уг мөнгөөр сургуульд суралцаж байсныг шалгалтаар тогтоожээ. Энэ их эцэс төгсгөл нь харагдахгүй мөнгөнийхөө уршүгаар Ч.Гансүх чанга дэглэмтэй хорих ангид найман жил суухаар болоод хоригдсон байгаа юм. Түүний тоглосон мөнгө улс эх орны мөнгө улсын мөнгө гэдэг маань нэг ёсондоо ард иргэд  бидний мөнгө байсан юм.

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(123.123.116.29) 2025 оны 03 сарын 13

Эрхэм шүүгч нараа энэ хүнд өгсөн ял чинь арай бага юм бишүү Би та нарыг хардаад байна. Та нар энэ хүнээс юм авчихсан юм бишүү. Яахлаараа 8 хан жил авдаг юм. Миний ойлголтоор нилээн олон зүйл ангиар яллагдах ёстой .

1  |  0
зочин(103.26.194.7) 2025 оны 03 сарын 13

нээрээ эхнэр нь нилээд тансагладаг байсан шүү

1  |  0
иргэн(202.179.11.30) 2025 оны 03 сарын 13

зовж олсон хэдээсээ голоо харалтал хумслуулсан мөнгөөр минь ингэж тансаглаж хүүхэндэж хооронд нь алалцуулж яая

1  |  0
bill(182.160.34.197) 2025 оны 03 сарын 13

Tsagaan zaxtnuudiin xeregt baga yal ugdug gants 2 jil bolood urshuuld xamruuldagiig mungunuus ideltsej avilga avch baigaa SHYYGCHID,manai erxem shudraga erunxiilugch ed nar l xariu xelex baixdaa mungugyi ardiin xyyxed bol buudan avch baigaa biz

1  |  0
Zochin(58.7.81.239) 2025 оны 03 сарын 13

Ter ih mingling ni ulsaas huraaj avna biz dee. Ene muu luivarchind Yansan bgaa yo ug sun I”m be .

1  |  0
jkkk(202.21.96.158) 2025 оны 03 сарын 13

unshihaar dotor muuhai origood baih yum

1  |  0
uhel(202.126.89.251) 2025 оны 03 сарын 13

ene pizdagiin tuhai dahij buu bicheech unshihaar durgui hureed bh vm

1  |  0
zochin(103.26.194.17) 2025 оны 03 сарын 13

Avilgachiiin zavshsan munguur ard tumend heregtei hichneen zuiliig hiih baisan tootsoog gargah heregtei.

1  |  0
tssaz(103.26.194.8) 2025 оны 03 сарын 13

tsaaz

1  |  0
Top