Төрийн албан хаагчид болон зорилтот бүлгийнхэн иргэдэд зориулсан "Буянт Ухаа1" хорооллын орон сууцны захиалгыг ирэх даваа гараг буюу 3 дугаар сары 3-наас эхлэн авахаар болсон байна. Иймээс ТОСК иргэдийн захиалгыг цахимаар авах бэлтгэл ажлаа хангаж дуусаж байгаа аж.
Мөн тус орон сууцанд иргэдээс захиалга авах нарийвчилсан журам ч ирэх долоо хоногийн эхэн гэхэд бэлэн болох нь ээ. Ийнхүү үнийн хувьд зах зээлийн дундаж үнээс доогуур буюу 1мкв-т нь 1 280 000 мянган төгрөгийн үнэтэй "Буянт-Ухаа1" хорооллоос байр авахыг хүссэн, тавигдаж буй шаардлагад нийцсэн иргэд онлайнаар хүсэлтээ гаргаж эхлэх юм байна.
Эхний ээлжинд 1764 айлын орон сууцанд захиалга авах аж. Харин хүсэлт гаргасан иргэд энэ тооноос давбал ТОСК сугалаа явуулах байдлаар шийдэж, азтай 1764 өрхөд байр авах эрхийг нь өгөх гэнэ. Тус хорооллоос байр авах иргэд арилжааны аль ч банкнаас зээл авах боломжтой. Мөн байрны урьчилгаа 30 хувийн төлбөрөө төлөх шаардлагатай юм.
"Буянт Ухаа1" хороололд
-33.47, 39.47, 42.32 м2 бүхий нэг өрөө байр тус бүр 252, нийт 756 ширхэг,
-33, 49.72, 51.78 м2 бүхий хоёр өрөө байр тус бүр 252, нийт 756 ширхэг
-66.88 м2 бүхий гурван өрөө байр 256 ширхэг байгаа аж.

Сэтгэгдэл ( 2 )
za ene zasag ard tymend bair barij uguud baigaa yumuu xuviin kompaniudtagaa ursulduud ashig xonjoo xaraad baigaa yum uu zaxiin xoroolold 1.280.000 gedeg chini bairnii yniig deesh ni shideed baigaa yum bishyy .Oron suutsnii zeel ugch baina gej 1, 2 uruu bairnii yniig usgusun .Tiim bogino xugatsaand turiin neriin umnuus ix l darxan erxtei shuurxai barigdsan barilga iim ynetei bolchixoj baigaa yum chini xotiin tuviin zax xesgiin bair 2 say xyrex ni enyyxend yum baina ldaa Shinechileliin zasagiin gazar chini yumnii yne xanshiig shineer undur xanshtai togtoogood baigaa yum bishyy ungursun zun naadamaar BOND iinxoo mungunii xyyg olox gej valyutiin chenj xiij noyn $ iig deesh ni shidseer baigaad odoo 1790 bolloo ene zun 2000 nileen gargana biz .Ungursun zun dollor naiman sharga deer zaragdaj baigaa ynees 20, 30 tugruguur ilyy xansh MONGOL bank togtoosoor baigaad $ iig ene zasag uursduu usgusn shyy deee .Ard tymniig Enetxegiin guilgachid shig bailgax sanaa naigaa yum bish bizdee
ТОСК-ийн site ni yu yum be?