Хүний аминд хүрсэн жолоочийг эрэн сурвалжилж байна

Автор | Zindaa.mn
2014 оны 02 сарын 27

Энэ сарын 20-ны үдэш 19.00 цагийн үед Сүхбаатар дүүргийн нутаг, Япон цэргийн цогцолборын шинэ зам дээр  зам тээврийн осол гарчээ. Ослын улмаас явган зорчигч 55 настай, эрэгтэй Б нас барсан бөгөөд хэргийг үйлдэгч этгээд зугтсан байна. Тиймээс Замын цагдаагийн газраас марк, дугаар нь тодорхойгүй автомашины жолоочийг эрэн сурвалжилж эхэлжээ.
Уг зам тээврийн ослыг харсан хүн ЗЦГ-ын 98330005, 99182426 дугаарын утсанд болон ЦЕГ-ын 102 дугаарын утсанд мэдэгдэх боломжтой аж. Хэрвээ ач холбогдол бүхий мэдээлэл өгвөл худалдаж авах гэнэ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(202.21.124.1) 2025 оны 03 сарын 13

Barigdana doo

1  |  0
Top