Нохойгоо салхилуулж яваад эртний алтан зоосны цуглуулга олж, баяжжээ

Автор | Zindaa.mn
2014 оны 02 сарын 27
Умард Калифорний гэр бүлийн нэгэн хос нохойгоо салхилуулж яваад модны ёроолоос бөөн алтан зоос олжээ. 

Нийт 1427 ширхэг алтан зоос олдсон бөгөөд бүгдийг 1847- 1894 хооронд үйлдвэрлэсэн байсан аж. Уг нь мэргэжилтнүүд эдгээр зоосыг 27 мянган доллар гэж үнэлсэн.

Гэхдээ зарим зоос маш ховор тул зоос цуглуулагчдын үнэлгээгээр 1 ширхэг нь 1 сая доллар хүрэх гэнэ. Тэгээд ч бүх зоос гэмтэж муудаагүй, шинээрээ юм байна. Иймээс зоосны цуглуулга 10 сая гаруй долларын үнэ хүрэх аж. 

Азтай хосын нэр усыг зарлахгүй байгаа ч дунд зэргийн насных гэнэ. Тэд хөдөөгийн энэ нутагт хэдэн жилийн өмнө газар худалдаж авсан бөгөөд эндээс л нөгөө алтан зоосны цуглуулгаа олжээ. Хэн хэзээ ийм эрдэнэсийн санг нуусныг тэд хэлж мэдэхгүй байна. 

Харин зоосны салбарын мэргэжилтэн Дэвид Маккарти "Эдгээр зоосыг нуусан хүн уул уурхайн олборлох үйлдвэрлэлтэй холбоотой байсан байх” гэж мэдэгдлээ. 
Саятан болсон хос ихэнх зоосоо зарахаар төлөвлөж байгаа бөгөөд түүгээр өрөө төлж, мөн буяны үйлст хандивлах гэнэ. 
Харин эдгээр алтан зоосыг зарахын өмнө Америкийн зоос цуглуулагчдын нийгэмлэг олон нийтэд дэлгэн үзүүлэхээр шийдсэн аж. Үзэсгэлэн пүрэв гарагт Атлантад нээгджээ. 
 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(103.26.194.11) 2025 оны 03 сарын 13

uuttai alt olohiinson.

1  |  0
(202.131.233.187) 2025 оны 03 сарын 13

hahahahahaha hugjiltei 2 comment bichdeg nuhduud vee

1  |  0
aagii(122.201.19.30) 2025 оны 03 сарын 13

garj salihluulhaasa umnu gazar awaaraida

1  |  0
khuyagaa(202.21.124.1) 2025 оны 03 сарын 13

za garj nohoigoo salhiluuay l gj bodol torj bn kk

1  |  0
Top