Гэрээнийхээ дагуу ажиллаагүй компаниудыг шалгана

Автор | Zindaa.mn
2014 оны 02 сарын 27

 "Эрдэнэт" үйлдвэртэй хамтран ажилладаг байгууллагуудыг шалгахаар болжээ. Хууль хяналтынхны ажигласнаар тус үйлдвэрт бараа бүтээгдэхүүн үйлчилгээ нийлүүлэх гэрээ хийж багагүй мөнгө авсан компаниуд олон байдаг бөгөөд авсан мөнгөндөө тохирсон үйлчилгээ үзүүлдэг байгууллага төдийлэн байдаггүй аж.

Одоогийн байдлаар Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс нэр бүхий 11 компанийг шалгахаар болсон байна. Эдгээр компаниуд "Эрдэнэт"-ээс 80-905 хувийн урьдчилгаа төлбөрөө авсан байдаг ч гэрээний дагуу нийлүүлэх бараа, үйлчилгээгээ огт хийгээгүй байдаг аж. Тухайлбал Ж.Мягмаржаргалын "Хенлон лимитед, "Грийт глобал" гэх компаниуд 3.2 сая ам, долларыг "Эрдэнэт"-ээс авчээ. Гэхдээ тэрээр ямар ч бүтээгдэхүүн нийлүүлээгүй нь тодорхой болсон сурагтай. Түүнчлэн "Монгол өртөө", "Айсбрикер", "Эн Си Корп", "Хошигари", "Тэнгэрийн бэрээ", "Батмонгол", "Есөнтэй цэц", "Дундцүүр", РПО зэрэг компаниудын нэр ч байна. Ингэхдээ "Эрдэнэт" үйлдвэрийн холбогдох албан тушаалтнуудыг хэрэгт холбоотой эсэхийг нягталж байгаа юм байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top