- "Гоё" тараг хэрхэн үйлдвэрлэж байгааг сэтгүүлчдэд танилцуулах ажил 12:00 цагт "Оргил хүнс" ХХК-ийн үйлдвэрт болно.
Сэтгүүлчдэд зориулсан унаа УДЭТ-аас 11:20 цагаас хөдөлнө.
Лавлах утас: 9900-4215
- "Эх хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жил" сэдэвт эрүүл мэндийн салбарын зөвлөгөөн ЭМЯ-ны сургалт мэдээллийн зааланд зохион байгуулагдана. Нээлт 09.00 цагаас эхэлнэ.
- Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институтийн салбарын дарга нарын зөвлөгөөн тус институтийн байранд 9-18 цагт болно. Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институт нь УБ хот, 21 аймагт салбартай үндэсний хэмжээний мэргэжлийн байгууллага аж.
- 12.00 цагт МҮЭ-ийн холбооноос хэвлэлийн бага хурал зарлаж байна. Хурал МҮЭХ-ны 4 давхрын зааланд болно.
Сэдэв: Цалин хөлс, тэтгэвэр тэтгэмжийн нэмэгдэл, улсын хэлэлцээрийн хэрэгжилтийн талаар.
-Багш нар хичээлд бэлтгэх шинэ программтай болно. 11 цагт Багшийн хөгжлийн ордны 2 давхарт Нийслэлийн төрийн болон хувийн бүх ЕБС-ын захирлууд цуглана.
-Монгол улс элэгний хавдраар нас барагсдын тоогоор дэлхийд 1-т орж байна. Элэгний хавдар, хатууралт ийм их байгаатай холбогдуулан Энэтхэгийн Элэг Шилжүүлэх Мэс заслын эмнэлгийн төлөөлөл "Шинэ дэлхий" телевизийн хэвлэл мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал хийнэ. Энэхүү хуралд Энэтхэгийн эмнэлгийн төлөөлөгчөөс гадна элэгний өвчнөөр өвдөж, тус эмнэлэгт эмчлүүлэн эдгэрсэн сэтгүүлч Б.Эрдэнэцогт, болон донорын үүрэг гүйцэтгэсэн нэвтрүүлэгч Б.Гантигмаа нар оролцох юм.
-Оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилгоор хуулийн төсөл боловсруулах гэж байгаатай холбогдуулан 09-13 цагийн хооронд НЗЗ-ны 11-р байрны Сонгуулийн дугуй зааланд хэлэлцүүлэг зохион байгуулах гэж байна.
- 11:00 цагт Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Худалдан авах ажиллагааны газраас 2014 онд зохион байгуулах төсөл арга хэмжээний талаар болон "Цахим дэлгүүр"-ийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийх болно.

Сэтгэгдэл ( 0 )