Дундговь аймгийн Говь-Угтаал сумын нутгийн малчны хотонд үнэг нохойд халдаж, хотонд нь ирж үхсэн тохиолдол гарсан байна. Малын эмч нар үхсэн үнэгт шинж тэмдэгийн оношлогоо хийж, галзуугаар өвчилсөн болохыг тогтоожээ. Үнэгт ноцуулсан нохой үхээгүй боловч нохойг устгахаас аргагүйд хүрсэн байна. Үнэг азаар малд халдаагүй аж. Мөн хэд хоногийн өмнө тус аймгийн Хулд сумын нутагт үхэр галзуу өвчнөөр үхсэн тохиолдол ч гарчээ. Энэ мэтчилэн өнгөрсөн намраас хойш галзуу өвчний тохиолдол нэмэгдсээр байгаа аж.

Сэтгэгдэл ( 0 )