Дорноговь аймгийн Замын-Үүд сумын иргэн Ө.Чулуун-Эрдэнэ, А.Батмөнх, Т.Мөнхзаяа, Б.Баярмаа нар УАЗ-469 маркийн 73-33 ДГО улсын дугаартай суудлын автомашинаар Замын-Үүд дэх авто замын хилийн шалган нэвтрүүлэх боомтоор хилээр нэвтрүүлэхийг хориглосон эд зүйл болох 85 ширхэг тарваганы арьсыг хууль бусаар нууж хил нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг хилийн тагнуулын тасаг эрүүгийн цагдаагийн тасагтай хамтран илрүүлсэн байна. Түүнчлэн одоогоор шалгах ажиллагаа явагдаж байгаа юм байна.

Сэтгэгдэл ( 0 )