Германы эдийн засагч монголчуудад тансаглахгүй байхыг зөвлөжээ

Автор | Zindaa.mn
2014 оны 02 сарын 25

Германы нэртэй эдийн засагч Ханс Вернер Зинн МУИС-ийн урилгаар манай улсад айлчлах үеэрээ  монголчуудад  зөвлөгөө өгчээ. Тэрээр "Монгол  маш богино хугацаанд буюу хоёр жилийн дотор 2.2 тэрбум ам.долларын өртэй болж, тансаг хэрэглээ нь өсөж байгаа нь буруу. Үүний оронд татварын орчноо илүү үр дүнтэй тунгалаг болгож, олох орлогоо нэмэгдүүлэх нь чухал. Ер нь олон улсын зах зээлээс мөнгө босгох нь эрсдэлд оруулна гэдгийг хатуу санах хэрэгтэй. Бүхий л зүйлийн орлогын эх үүсвэрээс татвар авч байх ёстой. Тухайлбал хөдөлмөрийн орлогоос татвар аваад үл хөдлөх хөрөнгөөс авахгүй байна гэх ёс байгүй. Танай улсад далд эдийн засаг хүрээгээ тэлсэн учир татварын орлого маш бага байна. Энэ нь хувийн хэрэглээ асар их, нийтийн хөрөнгө оруулалт маш бага байна гэсэн үг. Монгол хүн бүр гар утастай, өрх бүр хавтгай дэлгэцтэй телевизтэй юм шиг санагдаж байна. Германд бол ийм биш. Жишээ нь, манай гэрт л гэхэд хавтгай дэлгэцтэй телевиз байхгүй. Тэгэхээр танай улс сайн чанартай орон сууцтай, бас дэд бүтэцтэй байх ёстой. Үүнд л хөрөнгө оруулах нь чухал. Танай улсын эдийн засгаас буруу чиг хандлага руу явж байгаа нилээд олон зүйлийг олж харлаа. Тухайлбал хувийн хэрэглээ болон дэд бүтцийн түвшин хоёрын хоорондын хамаарал байна. Тодруулбал баялгийнхаа буюу олж байгаа орлогынхоо ихэнхийг нь монголчууд хувийн хэрэглээ ялангуяа машин гэх мэт зүйл өгдөг. Энэ нь их буруу зүйл юм" гэж ярьжээ.

Сэтгэгдэл ( 11 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
saruul(182.160.41.27) 2025 оны 03 сарын 13

shivshig sh ali ertnees bolood bn !namba van teneg bolchood bgaa yum bishvv

1  |  0
зочин(103.26.194.8) 2025 оны 03 сарын 13

Юм үзээгүй шинэ цагийн Монголчууд дэлхийн шившиг болох нь л дутаж байна даа.улс орноо авч явж чадахгүй тэнэгүүдээр дүүрлээ

1  |  0
zochin(112.72.13.133) 2025 оны 03 сарын 13

UNENSHUUULAANBAATARTJIPMASHINE RUUSUU HEREGGUI GETEL MANAIHAN MUNGUUDEMIISHATAAJ BNA .ZASGIINGAZARHEMNELTIIN TUHAIURIALGA GARGAJTOOTSOOTOI BAIBALBIDBOSNO. GERMANCHUUDHEMNELTEERBOSSON GEDEG.

1  |  0
(103.26.194.28) 2025 оны 03 сарын 13

Ийм хүмүүсээ сонсохгүй яагаад гэвэл өөрийнх нь эрх ашигт халтай. Харин хамтарч хулгай хийе гэдэг харийхантай маасаатал инээж байгаад ажилсаар 24 жил өнгөрлөө,хэдэн тэр бумын өр хийлээ, эх орноо худалдаж халаасаа дүүргэлээ. Одоо болоо бишүү. Идүүлсэн дов ургадаг , идүүлсэн толгой хувхайрдаг бишүү

1  |  0
(140.118.236.202) 2025 оны 03 сарын 13

unen heljee bodlogo bolovsruuljaagaa humuus joohn ajilaa hiigeesei

1  |  0
za ter(182.160.44.234) 2025 оны 03 сарын 13

iostoi zuv olj harjee,argagui l mergejilten umaa

1  |  0
zelj(60.36.101.92) 2025 оны 03 сарын 13

unen heljee

1  |  0
hhhh(182.160.2.195) 2025 оны 03 сарын 13

10 jiliin daraa 10 t $ ortei zogsoh bii de

1  |  0
hhhh(182.160.2.195) 2025 оны 03 сарын 13

tansag heregleegee bolih heregtei sh te

1  |  0
ккк(202.126.89.251) 2025 оны 03 сарын 13

яаг үнэн манайхан их тансаг хүмүүс

1  |  0
Top