“Сacianalyst.org” цахим хуудаст Н.Энхбаярын талаар бичжээ. Түүний улстөрд эргэн орох сонирхлынх нь талаар гадныхан хэрхэн бичсэнийг орчуулан хүргэж байна.
Монголын экс Ерөнхийлөгч авлигын хэргээр шийтгэгдсэн ч улстөрд эргэж ирнэ
Монгол Улсын экс сайд, Ерөнхий сайд, Ерөнхийлөгч Намбарын Энхбаяр 2012 онд авлига, хээл хахууль, төрийн өмчийг шамшигдуулсан, өмч хувьчлалыг хууль бусаар хийсэн зэрэг хэргээр долоон жилийн ял авсан. Энэ ялаас хөнгөрүүлэх нөхцөлөөр гурван жилийг нь биеэр эдлэхээр болсон юм.
Тэр үед Н.Энхбаяр “Энэ нь улстөрийн томоохон өрсөлдөгчөө үгүй хийх гэсэн өчүүхэн арга. Улстөрчийг үгүй хийх шилдэг арга нь угаасаа авлига байдаг” гэж байсан.
Шалтгаан
Н.Энхбаярыг 2012 оны дөрөвдүгээр сарын 13-нд цагдаа нар баривчлахыг маш олон телевиз шууд дамжуулсан юм. Түүнийг Авилгатай тэмцэх газраас удаа дараа дуудахад ирээгүй гэх шалтгаанаар баривчилсан аж.
Тэрбээр 2009 оныг хүртэл Монгол Улсын Ерөнхий сайд, Ерөнхийлөгчийн албан тушаалыг хашиж байсан. Түүний хэргийг авлигатай холбон тайлбарлаж байсан ч яваандаа энэ нь улстөрийн хэрэг гэдэг нь тодорхой болов.
2013 оны наймдугаар сарын 1-нд Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн уучлалаар түүний ялын хугацааг нь хүчингүй болгож, шоронгоос сулласан. Үүний дараа Н.Энхбаяр улстөрд эргэн орно гэдгээ мэдэгдсэн юм.
Ерөнхийдөө Монголын авлигын сүлжээ эрдэс баялгийн ашиглалтын шийдвэрийн эргэн тойронд өрнөж байгаа. Бусад пост коммунист орнуудаас ялгаатай нь Монголын алт, зэс, мөнгө, нүүрс гадаадын хөрөнгө оруулагчдыг татдаг.
ЗХУ задарч, 1990 онд Монгол Улс ардчиллын замаар орсны дараа Засгийн газарт нь хөрөнгө оруулагчдыг татах нэн тулгамдсан асуудал гарч ирсэн. Мэдээж уул уурхайн салбараа өмнөө барихаас өөр арга байгаагүй.
Монголчуудын хувьд ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан орнуудыг урих, эсвэл Хятад болон барууны өндөр хөгжилтэй улсуудтай хамтрах гэсэн хоёр сонголт байсан. Гэхдээ эцсийн дүнд тэд аль алинтай нь нийлэхээр болсон юм.
Сүүлийн таван жилийн турш Монгол Улс баялгаа хэрхэн ашиглах талаар маргалдаж, зохистой шийдэлд хүрэхийн тулд ажиллаж байна.
2006 Ашигт малтмалын тухай хуулийг батлахдаа нөөц ашигласны төлбөр, тусгай зөвшөөрлийн татварын хэмжээг нэмэгдүүлэхээр тусгасан. Үүнд тусгай зөвшөөрөлд хязгаар тавьж, стратегийн ордын 50 хувийг төр өөрийн мэдэлдээ байлгах зэрэг нэмэлт оруулсан.
2009 оны наймдугаар сарын 25-нд УИХ-аас Гэнэтийн ашгийн 68 хувийн татварыг хүчингүй болгож, 2011 оны нэгдүгээр сарын 1-нд гадаадын хөрөнгө оруулалтыг шатлалыг тогтоосон юм.
Одоо дэлхий нийтээр Монголын Оюутолгой, Тавантолгойд анхаарал хандуулж байна. “Оюутолгой” төсөл Монголын түүхэнд байгаагүй санхүүгийн хамгийн том эх үүсвэр бөгөөд ДНБ-ий 30 хувийг дангаар бүрдүүлж байна.
Дүнэлт
Социалист нийгмээс татгалзсанаас хойш Монгол Улс ардчиллыг цогцлоож чадсан гэж баруухан магтдаг. Гэсэн хэдий ч, өнөөдрийг хүртэл энэ шилжилт бүрэн дуусаагүй, баян хоосны ялгаа дэндүү их, нөгөө яриад байдаг эдийн засгийн үсрэнгүй өсөлтөөс ард иргэдэд наалдсан зүйл бараг байхгүй.
Эрдэс баялгийн үр шим ерөнхийдөө улстөрийн өрсөлдөөний талбар болж хувирсан. Тухайлбал, 2009 оны УИХ-ын сонгуулийн кампанит ажлын үеэр Ардчилсан нам төрийн эрхэнд гарвал хүн бүрт нэг сая төгрөгийг “Эрдэнийн хувь” болгон өгнө гэж амласан. Харин Монгол ардын нам “Эх орны хишиг” хэмээн иргэн бүрт 1.5 сая төгрөг өгнө гэж байсан.
Эдгээрээс дүгнэхэд Н.Энхбаярыг баривчилсан, сүүлд нь уучилсан зэрэг нь олон нийт дэх нэр хүндийг нь унагаахад чиглэгдсэн гэж зарим хүн үзэж байна. Гэхдээ түүний ялыг иргэний нийгмийн байгууллагын гишүүдийнхтэй адилтгаж байгаа ч үнэндээ энэ хоёрын дунд асар том ялгаа бий. Тэд парламентийн ордны гадаа буун дуу гаргасан, бас зарим газар террорист халдлага үйлдэхийг завдсан хэргээр 21-23 жилийн ял сонссон юм.
Тэгэхээр Н.Энхбаярын шоронд байсан гэх эмнэлэгт эмчлүүлсэн хугацаа, “Гал үндэстэн” ТББ-ын гишүүдийн ял зэргийг харьцуулан, адилтгах нь угаасаа утгагүй. Эцэст нь хэлэхэд, Н.Энхбаяр улстөрд дахин орж ирэх гэж байгаа нь Монголын улстөрийн амьдралд авлига, хууль бус үйлдэл байж болно л гэсэн үг юм.
Төгсгөлийн оронд
Ер нь Н.Энхбаярын авлигын талаар ярихаас өмнө тэрбээр 2012 оноос гэсэн үг, Оюутолгой, Тавантолгойн асуудалд ихээхэн популист маягаар хандаж, эдгээр орд ард түмний гарт байх ёстой гэж байв. Угаас түүний улстөрд дахин орох хүслийг Монголын ирээдүйн гадаад хөрөнгө оруулалтаар тодорхойлж болох байх.
Энэ онд Монголын эдийн засаг 15.3 хувиар өснө. Мөн ОУВС-гаас ирэх арван жилд хамгийн хурдацтай өсөх эдийн засаг гэж тодорхойлсон. Тэгэхээр Н.Энхбаяр эрдэс баялгийн хуваарилалтад популизм хийж, олон нийтийн хүсэлд дөрөөлөн улстөрд гарах боломжтой.
Яагаад гэвэл, улс эх орны хөгжил, баялгаас олсон ашгаас ард түмэн ч гэсэн хүртэхийг хүсч байгаа.
Д.Маргад
Сэтгэгдэл ( 17 )
an nam man namiin xadnii mangaa
an nam man nam aisandaa sain surtachilgaa xiij bna daal kkkkkkkkk
Dendvv ih Zeel r ta nar l bavjij bga
Iim hudal huurdaga vgeer mgl chuudiin tarhiig bitgii ygaa elbeg ,bat vvl ten nara
Elbeg dorj d Bol ooriigoo toviilgoj bval ey ch hamaagvi bolson stag,,,ene hvn bl oor,orosoos mgl oriig holduulsan buvan tai hvn
utgyg ni oorchlood l orchuulchikh boltoi yumaa
ed nar Enkhbayar gedeg hunees ih aih ium daa. estoi l huchirheg hun bn daa
gadnihan bolon olgarhud yavch ene hvnig sain helehgvi shvv dee.ted bol zuvhun mongolin baylagig yaj luivardaj uursdin bolgohig hvsej bhad enhbayr bol baylagig turiin medeld bh estoi gej vzdeg hvn.
ene bid 2 iin hvchirheg gej yubdiin *****orjard tvmnii toloo bish . erh ymbaaraanogooo nymdorj metiin bugsiig ni uhagch daas ushoogooo avah gej bgaaa ni oilgomjtoi
Энхбаяр хүчирхэг хүн шүү
timoshenkoenhbayar 2 ijil
yag vnendee AN iixnii xiij bgaa togloom
gadniihan d muu heluulj baihaar hamt baisan nohduudee mataach
Судасны хатуурал нарийссал /Атеросклероз/ нь хүний биеийн хаана ч /тархи, зүрх, бөөр г.м/ үүсч болох бөгөөд хөлийн судасны хатуурал нарийслын үед хөлийн цусан хангамж багасаж, хөл тэжээлгүй болсны улмаас хөлөө тайруулахад хүрдэг. Энэ бүх хүндрэлээс урьдчилан сэргийлэхийн тулд та бүхнийг МУ-д 9 дэх жилдээ борлуулагдаж буй Ли Эр Кан бүтээгдэхүүнийг хэрэглэхийг зөвлөж байна. Тус бүтээгдэхүүн нь: 1. Цус шингэлэх, 2. Цусан дахь холестрин бууруулах, 3. Судасны дотор ханан дахь өөхөн товруу /бляшка/-г хайлуулан судас цэвэрлэх үйлчилгээтэй. Ингэснээр тус бүтээгдэхүүн нь Судасны хатуурал нарийсалтай холбоотой /Даралт, хуян/ бүх эмгэгүүдийг эрүүлжүүлнэ. Эрүүл мэндийн зөвлөгөө, үнэ төлбөргүй Утас: 96665038
Судасны хатуурал нарийссал /Атеросклероз/ нь хүний биеийн хаана ч /тархи, зүрх, бөөр г.м/ үүсч болох бөгөөд хөлийн судасны хатуурал нарийслын үед хөлийн цусан хангамж багасаж, хөл тэжээлгүй болсны улмаас хөлөө тайруулахад хүрдэг. Энэ бүх хүндрэлээс урьдчилан сэргийлэхийн тулд та бүхнийг Ли Эр Кан бүтээгдэхүүнийг хэрэглэхийг зөвлөж байна. Тус бүтээгдэхүүн нь: 1. Цус шингэлэх, 2. Цусан дахь холестрин бууруулах, 3. Судасны дотор ханан дахь өөхөн товруу /бляшка/-г хайлуулан судас цэвэрлэх үйлчилгээтэй. Ингэснээр тус бүтээгдэхүүн нь Судасны хатуурал нарийсалтай холбоотой /Даралт, хуян/ бүх эмгэгүүдийг эрүүлжүүлнэ. Эрүүл мэндийн зөвлөгөө, үнэ төлбөргүй Утас: 96665038
Magtaad bichchihsen baigaa yum bishuu angli ehiig ni olj tylganaa
үнэн л хэлсэн байна