Өнгөрсөн баасан гаригт барилгын ухсан нүхэнд машин осолдож, хоёр хүн газар дээрээ нас барсан харамсалтай хэрэг Зайсанд гарсан. Уг нүх нь барилгын суурь тавихаар ухсан нүх байсан аж. Нүхийг “Уран ган” компанийн захиалсан барилгын суурийн ухсан нүх гэж гэрч мэдээлсэн. Харин гүйцэтгэгчээр нэгэн хятад эзэнтэй компани ажиллаж байгаа юм байна. Мөн тус барилга дээр хятадууд ажилладаг бөгөөд уг ажлыг өнгөрсөн хавраас эхлүүлжээ. “Уран ган” компани нь 1963 онд байгуулагдаад тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж байгаа аж.
Өнөөдрийн байдлаар үйлдвэрлэл, үйлчилгээний чиглэлдээ өөрийн эзэмшлийн 46320 ам метр талбай бүхий газарт 70 гаруй ажилтан ажиллагсадтайгаар төмөр хийц эдлэлийн, бетон зуурмагийн, хөөсөнцөр болон сэндвичэн хавтангийн гэх үйлдвэрүүд, цахилгаан хөдөлгүүр ороох, сэргээн засварлах цех ажиллуулдаг юм байна.
Мөн автомашин барьцаалан зээл олгох, агуулах байгууламжийн түрээсийн үйлчилгээ, барилга угсралтын ажил, каркас бүтээцийн угсралт, зочид буудал, саунын үйлчилгээ, снукер билльярдын төв болон автомашины дулаан гарааш, зогсоол гээд чамгүй олон чиглэлд үйл ажиллагаа явуулдаг гэдгийг албан ёсных нь цахим хуудаснаас харлаа.
Баттай эх сурвалжын мэдээлснээр “Уран ган” компани нь тус барилгын захиалагч мөн бөгөөд уг баригдах орон сууцныхаа үнийг ирэх дөрөвдүгээр сард албан ёсоор гаргаад захиалгаа авч эхэлнэ гэж байжээ.
Н.Ганаа Zindaa.mn

Сэтгэгдэл ( 3 )
ene mede eyu eswel company surtalchilga ayum uu. Ehleed unshij baisan n surtalchilgaand zamharch bna sht, Yag kinonii dunduur gardag reklam shig
63 ond kompani gej bsiimuu eliireech
õàøààã öºì ìºðãºæ îðîîä í¿õýíä óíàñàí ãýæ áàéíà ëýý òâ ãýýð,àéë áàéñàí áîë ÿàõ áàéñàí áîë