Найз залуудаа зодуулж харамсалтайгаар амиа алдсан 21 настай талийгаач Б.Цэдэн-Ишийн хэрэг дээр стратегийн өмгөөлөл үзүүлж байгаа М.Ичинноров өнөөдөр тус хэргийн талаар мэдээлэл хийлээ. Өчигдөр 21 настай талийгаачийн дүгнэлт гарсан ч одоогоор өмгөөлөгчид нь хавтаст хэрэгтэй танилцаж амжаагүй байгаа юм байна. Тэрээр хэлэхдээ “Энэ хэрэг дээр ажиллаж стратегийн өмгөөлөл үзүүлсэний төлөө Г. Алтанхүүгийн ар гэрийнхэн цагдаад шалгуулахаар өгсөн. Ингээд би Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст очиж байцаалт өгч байгаа. Энэ хэрэг дээр надтай хамтарч өмгөөлөгч Н.Сайнзаяа, Хүчирхийлэлийн эсрэг үндэсний төвийн өмгөөлөгч Gрвинтариа нар хамтран ажиллаж байгаа.
Мөн М.Ичинноров өмгөөлөгч хэлэхдээ “Арванхоёрдугаар сарын эхээр 50 настай, дөрвөн хүүхдийн ээж Уранчимэг гэх эмэгтэй өөрийн хамтран амьдрагч Ч.Нацагдоржийн гарт харамсалтайгаар амиа алдсан. Зүүн хацрыг нь хутгаар зүссэн маш их цус алдаж ухаангүй ес хоноод нас барсан харамсалтай хэрэг гарсан байна. Энэ хэрэг дээр Шүүх эмнэлгийн дүгнэлт нь хөнгөн гэмтэл, ухаан алдалт түр зуурынх гэж гарсан байсан.
Мөн Дархан-Уул аймгийн харъяат 21 настай сувилагч охин найз залуугийнхаа гарт амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Энэ хэргийг цагдаагийнхан шалгаж үзээд амиа хорлосон гээд хэргийг хэрэгсэхгүй болгосон гэсэн юм.
Мөн талийгаач Б.Цэдэн-Ишийн шүүх эмнэлгийн дүгнэлтийн талаар Хүний эрхийн хуульч, Өмгөөлөгч М.Ичинноровоос дараахь зүйлийг тодрууллаа.
-Өчигдөр шүүх эмнэлгийн дүгнэлт гарсан. Хэвлэлээр талийгаачийг архины гүн хордлогонд орж нас барсан гэсэн дүгнэлт гарсан тухай мэдээлэл цацагдсан. Шүүх эмнэлгийн хоёр дахь дүгнэлтийн талаар?
-Шүүх эмнэлгийн дүгнэлттэй биечлэн танилцаж амжаагүй байна. Танилцах эрх нь хохирогчын ар гэрийхэнд байгаа. Архины гүн хордлогонд орж нас барсан гэдэг мэдээлэлийг сэтгүүлч та бүхнээс аваад байгаа. Та нар энэ мэдээлэлийг хаанаас авсан бэ гэдэг асуултыг та бүхэнд буцааж тавихыг хүсч байна. Хохирогчын өмгөөлөгчтэй утсаар холбогдож асуусан. Шүүх эмнэлгийн дүгнэлт нь хохирогчын ар гэрийнхэний сэтгэлд нийцэхгүй байгаа гэдгийг утсаар сонссон. Шүүх эмнэлгийн дүгнэлт эцсийнх бөгөөд туйлын үнэн баримт болохгүй. Бусад нотлох баримт, гэрч байгаа шүү гэдгийг сануулж хэлэхийг хүсч байна.
-Таньд Г.Алтанхүүгийн ар гэрийнхэний хүсэлтээр эрүүгийн хэрэг үүсгэсэн үү?
-Намайг Г.Алтанхүүг хүнд гэмт хэрэгтэн гэж санаатайгаар гүтгэсэн гэдэг зүйлээр ангиар дуудаж байцаасан. Сэжигтэн Г.Алтанхүү өөрөө намайг шалгуулах гомдол гаргасан юм байна лээ.
-Г.Алтанхүүд холбогдох хэрэг УМБГ-т шалгагдаж байгаа юу?
-Сүхбаатар дүүргийн цагдаагийн II хэлтэст шалгаж байгаа.
-Охины ээжийн биеийн байдал муу байна гэсэн мэдээлэл гараад байгаа?
-Архинд орж нас барсан гэдэг мэдээлэлийг сонсоод ээж нь сэтгэл санааны гүн хямралд орсон. Охиноо өнгөрсөнөөс хойш ухаан алдаж унах, сэтгэл санааны гүн хямралд орсон. Телевизээр охиныхоно талаар мэдээлэл гарахаар сэтгэл санаа нь огцом өөрчлөгддөг гэж надад хэлсэн. Та бүхэнд хэлэхэд бүгд тайван байгаарай. Г.Алтанхүүг энэ хэргийг хийсэн гэдгийг нотлох хангалттай баримт байгаа.
Б.Анхаа

Сэтгэгдэл ( 24 )
Ulsiin erunhiilugch iim shaldar buldar heregtei oroltsoldood bwal vne tsenee aldah blgvi dee. Hvmvvsee bichij bgaa ymaa bodoj bicheechee shal utgaggvi ym bichih ymaa. Er ni ervvlvv
Монголд үнэхээр хууль мэддэг өмгөөлөгч байдаг юм бол тэрийгээ харуулах цаг иржээ Ичинноров өмгөөлөгчөө....
ene altankhuu gedeg chin yaasan tom artai zaluu ve? ulaan tsaim heregiig l shuuhiinhen haatsailaad baih yum. barag yeronhiilogch ch ene altankhuug diilehgui yum bish uu?
Ichinnorowt bichsen arai gaigui setgegdluudiig copydchij! Ichinnorowt ajillaad hahahaha ene site geh humuus unen ineedtei yumaa
Altanhuud hergiig n huleelgehgui l bol mongo olj chadahgui gesen sanaag ilerhiileh iin ene humuus ih yadarch dee zowhon mongonii toloo bolj dee
sain ajillaarai bygd chamd itgej bgaa shyyhicheegeerei
ичинноровын хир зэрэг хуульч гэдэг нь харагдах цаг болжээ, хичээгээрээ
t guai altankhuu n ter hunii amind hureegu bsan ch zaaval hergiig n huleeleg gesen ug uu, hursen bol ch yahav huleelgeh ni zuv, olon niited bichij baij zuv buruug yalgaj zalgaj, barimt notolgootoi uzsen harsan deeree duruulj bichmeer yum manaihan, buruugui hun bval zaaval aluurchin bolgoj yahnav, uhamsar doroi humuus ene comment bichhiimda
Zaaval altanhuud hergiig n huleelgeerei.tegehgui bol ger buliin huchirhiilegched boldgiim bn gsn sedliig turuulne. Niigmiin setgel zuig uurchluhud mash chuhal shu amjilt ichinnorov huulichaa. Shuuh emnelegiin emch nariig avilgatai temtdeh gazraar shalguulj shuuhiig tseverle
Barimt notlogootoi yum bol teriigee gargaj taviach? Baihgui bol hun gordohoo bolioch? Neg l zanalhiilsen ch yum shig hun surduulsen l hun baih yum. Ta hunii erhiig hamgaaldag gee biz dee? Tseden Ish hun, Altanhuu hun bish yum uu? Neg taliig het barihaa bolimoor yum.
Chamaig ard tumen umuurch hamgaalna.aalzni tor shig bolson yalzarsan huuli, shuuh emnelgiin daramtnaas buu ai
Hicheegerei,,,bid hvleej bga,,
uneneiitelee urgeljyvdagishinnorovt amjilthusie!bid tanitai hamt!
ichinnorovt amjilt xusii ... mongolchuud bid taniig chin setegleeree demjinee ta zaawal uneniig batalj altanhuu metiin xumuus bolon tednii ar geriixand oilguulj yaliin ogox xeregtei shuu . mun shuux emelegiixand ch gesenn xudal shuux yamar bdgiig oilguulax xeregtei mungund durtai baij bolno gol shudraga olox xeregtei gedgiig ichinnorov ta zaawal batalj ogox xeregtei shuu tand amjilt xusii
Ta shuu ...buu shantraarai amjilt husiye...
Ichinnorovt amjilt hysie,..iim daramtlagchid olon bgaa,..ger byliin hychirhiilegch nart hatuu anhaaruulga bolohuits yaliig naad muu altanhyy bolon tednii ger byliinhend ni yyryyleh heregtei,..hynii ami byrelgechiheed yaj ingej uvaigyi tsarailj bnaa,..buruutaig ni shudarga shyyh batalna gdgt itgej bna,..daramtlagch byhen naad shiidveriig chini harj suugaa,..herev baga yal onoovol olon iim turliin gemt hergyyd ar araasaa garah bh,..yagaad gevel hyn alchihaad hergee hyleehgyi dor hayaj 2-3 jil suugaad yamar bdlaar hedhen jil suuj,..muu argaar amidrah arga uhaand suraltsah mergejliin shat dyyrgesen jinkhene shoronjson muusain niigmiin hog shaaruud l garch urne,..iim aluurchdiig uls tejeej, hymyyjyyleed gargana gj bhgyi,..ulam l turshlagajsan gemt heregtnyyd beltgegdeh garch irne,..yaliig ni deed hemjeegeer uguh l herehtei,..ichinnorovoo,..shan tarch bolohgyi,..ene muusain daramtlagchdad surgamj bolog,..amjilt hysie,..
mongold huuli guul boljee mongotei hun alah malaas dor boljee hoorhii