Замын-Үүд явж болохгүй

Автор | Zindaa.mn
2014 оны 02 сарын 25

Дорноговь аймгийн Айраг, Сайншанд сумдад гоц халдварт шүлхий өвчин гарсан учраас аймгийн Онцгой комиссын шийдвэрээр хорио цээрийн дэглэм тогтоож Улаанбаатар-Сайншанд, Улаанбаатар- Замын-Үүд чиглэлд суудлын автомашин болон таван тонноос доош даацын тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг өчигдрөөс эхлэн хязгаарлажээ.

Сүхбаатар аймгийн Онгон суманд шүлхий өвчин анх өнгөрсөн нэгдүгээр сарын 27-нд илэрч, өнөөдрийн байдлаар Сүхбаатар аймгийн Онгон, Наран, Дарьганга, Баяндэлгэр,Түвшинширээ, Асгат сум, Хэнтий аймгийн Галшар сум, Дорноговь аймгийн Алтанширээ, Дэлгэрэх, Иххэт, Сайншанд, Айраг сумдад нийт  2812 үхэр шүлхий өвчнөөр өвчилснөөс 2803 үхрийг зориудаар устгасан байна. Дээрхи сумдын нийт 2.173 сая толгой малд шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх  вакцин хийж, хорио цээрийн дэглэм тогтоосон талаар Нийслэлийн онцгой комиссоос мэдээллээ.

Мөн нийслэлд  шүлхий өвчин зөөвөрлөгдөн орж ирэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Улаанбаатар хотруу орох авто тээврийн шалган бүртгэх товчоодод байнгын хяналтын долоо, ариутгал халдваргүйжүүлэлтийн дөрвөн цэг 24 цагийн турш ажиллаж байгаа юм. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top