21 настай бүсгүйн талаар мэдээлэл хийнэ

Автор | Zindaa.mn
2014 оны 02 сарын 25

Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард 21 настай бүсгүй хамт амьдарч байсан найз залуугийнхаа гарт амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Найз охиноо хэрцгийгээр зодож хөнөөсөн хэрэгт шалгагдаж буй Г.Алтанхүүг  ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан юм. Түүнд Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэн, шалгаж байгаа юм.

Талийгаачийн нас барсан шалтгааныг тогтоохоор  задлан шинжилгээ хийсэн ч хариу нь  өөр өөр дүгнэлттэй гарсан талаар хохирогчийн өмгөөлөгч, Хүний эрхийн хуульч М.Ичинноров өнөөдөр мэдээлэл хийхээр болжээ. Хэвлэлийн хурал 11:10 цагаас Үндэсний мэдээллийн төвд эхэлнэ.Уг хурлын үйл явц болон дэлгэрэнгүй мэдээллийг цаг тухайд хүргэнэ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
мөнгө(203.194.115.112) 2025 оны 03 сарын 13

хуулийн дээр мөнгө байна. мөнгөтэй нь заргаа авна. шудрага байя гэж хашгирхаас цаашгүй хүмүүст найдах хэрэггүй. тийм хүмүүс зүгээр л тэгж шоуддаг

1  |  0
Top