Малчид, тээвэрчид, ард иргэдийн анхааралд: Өнөөдөр ихэнх нутгаар, маргааш нутгийн зүүн хагаст цас орж, цасан болон шороон шуурга шуурч хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна.
2014 оны 02 дугаар сарын 25-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
Ихэнх нутгаар үүлэрхэг. Нутгийн төв хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи нутгийн зүүн өмнөд хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар хойноос секундэд 7-12 метр, нутгийн өмнөд хэсгээр түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар хүйтэрч Их нууруудын болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газраар 17-22 градус, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газраар 7-12 градус хүйтэн, говь талын 4-9 градус дулаан, бусад нутгаар 4-9 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орж, цасан шуурга шуурна. Салхи хойноос секундэд 7-12 метр. Хүйтэрч 5-7 градус хүйтэн байна.

Сэтгэгдэл ( 0 )