Н.Түвшинбаяр хүрэл медаль хүртлээ

Автор | Zindaa.mn
2014 оны 02 сарын 24

Холбооны бүгд найрамдах Герман  улсын Дюсселдорф хотноо жүдо бөхийн "Гран-при" тэмцээн үргэлжлэн явагдсаар байна.
Тэмцээнд дэлхийн 55 орны эрэгтэй 213, эмэгтэй 155, нийт 368 тамирчин өрсөлдөж байгаа. Манай улсын баг тамирчдын хувьд өчигдрийн байдлаар  48 кг-ын жинд Монгол Улсын Гавьяат тамирчин М. Уранцэцэг, 57 кг-ын жинд ОУХМ Д. Сумъяа мөнгө, эрэгтэйчүүдийн 66 кг-ын жинд ОУХМ Д. Төмөрхүлэг хүрэл медаль хүртээд байсан. Тэгвэл  өчигдөр үдээс  хойш -100 кг-ийн жинд зодоглосон Монгол Улсын Гавьяат тамирчин Н. Түвшинбаяр ОХУ-ын бөхийг цэвэр ялснаар хүрэл медалийн болзол хангалаа. Ингэснээр манай тамирчид нийт хоёр мөнгө, хоёр хүрэл медаль хүртээд байгаа юм.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
s(122.254.127.67) 2025 оны 03 сарын 13

sain bn amjilt hus.e

1  |  0
амцг(180.235.187.98) 2025 оны 03 сарын 13

мундаг

1  |  0
bayarkhuu(103.10.20.81) 2025 оны 03 сарын 13

uneheer aguu tamirchin shuu...Mongoliin baharhal shuu...Ene hun hols huchee gargan nutgiinhaa neriig ingej ondort manduulj baigaad ahin dahin bayar hurgey

1  |  0
puujee(115.95.236.57) 2025 оны 03 сарын 13

MONGOLIIN baharhaldaa bayr hurgey amjiltaa ulam ahiulaarai

1  |  0
Top