Б.Үүрцайх: Би аавынхаа хажууд хоёр цаг суусан

Автор | Zindaa.mn
2014 оны 02 сарын 24

 

Уулын спортын мастер, гавъяат тамирчин Л.Болдбаатар өөрийн охин Б.Үүрцайхын хамт Алтай Таван Богдын Малчин оргилд аврилт хийгээд буух замдаа осолдсон юм. Өнгөрсөн өдрүүдэд түүний талаар олон мэдээлэл гарч байсан. Харин өнөөдөр хамгийн үнэн бодит мэдээллийг түүний охин нь өгсөн юм. Аавтайгаа хамт явсан Б.Үүрцайх болсон явдлын талаар ийн ярьжээ.


  "Аав бид хоёр 2014 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр Баян-Өлгий аймгийн Цэнгэл суман дахь Алтай таван богд уулын Малчин оргилд гарахаар Улаанбаатараас онгоцоор ниссэн. Баян-Өлгий аймгаасаа цааш Цэнгэл сум руу машин хөлсөлж, Алтай таван богд ууланд авирахаар аяллаа эхэлсэн. Ингээд “Бид удаан хугацаанд авиралт хийнэ. Буцахдаа сумын төвөөр дайраад явна” гээд Цагаан гол хэмээх газраас хөлсөлсөн жолоочоо буцаасан юм. Түүнээсээ цааш нэг хоног яваад отог байгуулж, хоёр хоногийн хугацаанд уул руу авирах бэлтгэлээ хийсэн байгаа.

Тэгээд гурав дахь өдрийн өглөө буюу хоёрдугаар сарын 13-ны өдрийн 11:00 цагийн үед Малчин ууланд мацаж, 17:30 цагийн үед оргилдоо гарсан. Тухайн үед нилээн хүйтэн, цаг оройтсон байсан учир тэндээ зураг хөргөө авахуулаад доош буухаар болсон. Аав маш их баярлаж “Охинтойгоо Малчин уулын 4037 метр оргилыг эзэллээ. Охинтойгоо өвлийн авиралтын эхлэлийг сайн тавилаа. Цаашдаа энэ бэлтгэлээрээ Хүйтний оргилд гаръя” гэж ярилцаж явсан юм. Оргил дээр маш хүйтэн, хүчтэй шуургатай байсан. Оргилоос буухаар доош 100 метр орчим явж байтал хоёулаа зэрэг шахам хөл алдсан. Осол 20:00 цагийн үед болсон. Малчин уул маань маш давчуу, ар тал нь мөс, урд тал нь нуранги асга хадтай. Энгэр тал нь хад асга ихтэй. Хоёул хөл алдаж, би багажинд орооцолдон тогтсон. Харин аав ойр тойронд харагдахгүй байсан. Уруу газар, нилээд хол өнхөрсөн учир тухайн үедээ бага зэрэг шоконд орсон байдалтай байсан. Тэр шөнө сартай байсан учраас ойр тойрны зүйлс сайн харагдаж байсан. Тэгээд энгэрийн цасыг даган доош явтал аавын үүргэвчийг олсон. Дахиад уруудтал аавын малгайны дуулга хэвтэж байсан. Дараа нь бээлийг нь олсон. Нилээд уруудаад цас дуусахын барагцаанд аавыгаа олсон. Анхан шатны тусламж үзүүлэх гэсэн боловч амьсгал хураасан байсан. Гэхдээ яг тэр үед би аавыгаа нас барчихлаа гэж огт бодож чадаагүй ээ.

Мэдээллийг би маш тодорхой өгсөн. Би аавынхаа сургаалийн дагуу аливаа зүйлд тайван хянамгай ханддаг. Аавынхаа хажууд хоёр цаг орчим хугацаанд сууж байгаад хот руу хэл өгөхөөр шийдсэн. Эрэл хайгуул хийсэн зүйл огт байхгүй. Би аавыгаа үлдээсэн газартаа тэмдэг тавиад явсан. Хаана байгааг нь мэдэж байсан. Тэгээд доошоо цаг хэртэй яваад майхандаа ирсэн. Хүлээж байгаад үүр гэгээрэхээр нь Цагаан голоо уруудаад явсан. Миний очсон айл хүртэл 35 км зайтай. Цагаан голоо уруудаж явсаар нэг айлын хаваржаанд очтол гэр байсан. Айл нь эзгүй байсан учир тэндээ хонож, дахиад үүр цайхад нь холбоо барьсан айлдаа очсон. Тухайн айлын гэрээс сүлжээ барьдаггүй учир нилээд өндөр дээр гарч ярьсан. Хамгийн түрүүнд Улаанбаатар руу ээж рүүгээ ярьж, болсон явдлыг хэлсэн. Тэгээд бидний хүргэж өгсөн жолоочтой холбоо барьж чадсан. Тэр жолооч өмнө нь, цагдаагийн байгууллагад ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан хүн байсан. Жолооч Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газар, Онцгой байдлын газарт хэлж, мэдээлэл хүргүүлж, маш их тус болсон. Баян-Өлгий Онцгой байдлын ерөнхий газрынхан маргааш нь Цэнгэл сумын Цагаан гол руу явсан. ОБЕГ-ын аврагчид замдаа нэг хоноод ирсэн. Ирээд цогцсыг буулгахаар эхний өдөр Малчин уул руу явсан ч цасан шуурга ихтэй байсан учир майхан хүрээд буцсан. Буцаж ирээд мэргэжлийн уулчин хэрэгтэй байгааг аймгийнхаа төв рүү мэдэгдсэн. Ингээд уулын спортын ОУХМ, спортын мастер зэрэг цолтой хүмүүс ирж, тавуулаа дээш авирсан. Энэ нь гурав дахь оролдлого байсан юм. Аавын байгаа газар нь тодорхой учраас олон хүний шаардлага байгаагүй. Дахин хүний амь нас эрсдэх аюултай шүү дээ. Тэгээд шарилыг хоёрдугаар сарын 20-нд 17:00 цагийн үед  уулнаас буулгаж, хоёрдугаар сарын 21-ний 17:00 цагт Улаанбаатар хотод авчирсан. Одоо буяны ажил хийж байна" гэв.

Сэтгэгдэл ( 21 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
uurtsaihad(202.170.71.163) 2025 оны 03 сарын 13

Jinhene er hun l ohinoo iim erelheg ,tevcheertei taivan, uhaalag hun bolgoj humuujuuldeg yum baina. Uur tsaih aa hun bolgon l hezee negen tsagt aaviigaa alddag sh dee. Ulam sain uulchin baigaarai.

1  |  0
zaya(103.26.194.4) 2025 оны 03 сарын 13

mash ih zorig hatuujiltai ohin baina, mash hetsuu****olon zuiliig davj chadsanaar chin baharhaj baina, gen emgenel ilerhiilye

1  |  0
dash(82.239.13.23) 2025 оны 03 сарын 13

Saihan eremgiizorigton.Um ma ni bad ni hum.ohin ni ch ch gsen erelheg zorig tevcheer hatuujil uneheer bajarhaj bn.uujuu uhaalag uhamsartai humuujil bugd bn da.aavinhaa ner aldarig ahin dahin duursgaj yavah biz e

1  |  0
hun(71.189.131.201) 2025 оны 03 сарын 13

taivan noiursoh boltugai um ma ni bad mi hum odoo naad humuusee taivan bailga da ene tend bichuuleed baih yu ni saihan baih ve

1  |  0
zochin(103.26.194.4) 2025 оны 03 сарын 13

um maani badmi hum

1  |  0
Tuul(103.26.194.10) 2025 оны 03 сарын 13

Taiwan noirsoh boltugai

1  |  0
Харуусал(27.123.214.116) 2025 оны 03 сарын 13

Эцсийн эцэст л зөв мэдээлэл авлаа.Харамсажб

1  |  0
зочин(182.160.7.32) 2025 оны 03 сарын 13

RIP

1  |  0
garaje(112.72.13.145) 2025 оны 03 сарын 13

Polishos yah gej irsiimbe tendee l bj bna

1  |  0
зочин(112.72.13.113) 2025 оны 03 сарын 13

Амар амгаланг олох болтугай.

1  |  0
zochin(103.26.194.15) 2025 оны 03 сарын 13

taiwan noirsoh boltugai...

1  |  0
setgvvlch(112.72.13.150) 2025 оны 03 сарын 13

chetgvvlchiin yos zvin aldaa bolon hudal medeelel olon niited tsatsdag gesen burugaa hvleeleh heregtei yumda ta nar ter tusmaa hvni ner tur taliigaach bolson hvndeer duruulj ner hvnd doloh gesen bn shvvdee ta nar bolimoor yumaa

1  |  0
зочин(202.179.29.12) 2025 оны 03 сарын 13

Аав шинээ сайн уулчин болоорой

1  |  0
tmr(180.149.78.26) 2025 оны 03 сарын 13

Ene site-uud odoo bolimoor yum haij bn amid bj magadgui ntr geel hutsatsgaagaad bsn naa barsan ni anhnasa l todorhoi bsn yum bn shd

1  |  0
sanjaa(103.26.194.6) 2025 оны 03 сарын 13

Tevcheertei sain ohin baina.um maani badmi hum.

1  |  0
(103.26.194.13) 2025 оны 03 сарын 13

Um ma ni bad mi hum. Hairan saihan uulchin mini. Ohin duu mini tevcheertei bai. Saihan aaviinhaa neriig duursgaj yvaaraiu

1  |  0
mongol(112.72.11.67) 2025 оны 03 сарын 13

hairan hun ohin ni uulinhaa sportor hicheellej olon olon amjilt gargaj aavinha nerig duursgaj yvaaraium mani bad me hum

1  |  0
зочин(103.26.194.16) 2025 оны 03 сарын 13

ум мани бадми хум хатуужилтай л хүүхэд байна

1  |  0
Top