Дэлхийн хамгийн өндөр настан таалал төгсчээ

Автор | Zindaa.mn
2014 оны 02 сарын 24

Дэлхийн хамгийн өндөр настай Еврей гаралтай АНУ-ын иргэн Алиса Херз-Соммар 110 насандаа өнгөрсөн ням гаригт таалал төгсчээ. Тэрбээр авьяаслаг хөгжимчин, төгөлдөр хуурч байсан бөгөөд дэлхийн хоёрдугаар дайнаар еврейчүүдийг хоморголон устгаж байсан их хядлагын үеэр амьд гарсан түүхтэй нэгэн байжээ. А.Херз-Соммар амьдарлынхаа сүүлийн хэдэн жил Лондон хот дахь байшиндаа ганцаар амьдарч байсан хэмээн түүний зээ хүү мэдээлж байна. Түүнийг орныхоо өмнө ухаангүй байхад нь анх зээ хүү нь олсон аж. Түргэн тусламж дуудсан хэдий ч оройтсон байжээ. Дэлхийн хоёр их дайныг үзэж,  ер бусын гайхалтай амьдрал туулсан түүний амьдралаар 2013 онд баримтат кино бүтээж 2014 онд Оскарт нэр дэвшүүлж байсан аж.  Түүнийг нас эцэслэсэн явдалд гэр бүлийнхэн нь болон гадны олон олон хүмүүс эмгэнэл илэрхийлжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top