Өнгөрсөн онд ШӨХТГ, МХЕГ-тай хамтарч, цахилгаан шатны чанар, стандартыг шалгасан. Гурван сарын хугацаанд хийсэн энэ шалгалтаар 1157 аж ахуйн нэгжийн 2895 цахилгаан шатыг тоолж, техникийн бүрэн бүтэн байдал, аюулгүй ажиллагаа, бичиг баримтын бүртгэл гэхчилэн бүгдийг нь шалгажээ.
Уг шалгалтаар цахилгаан шатны хэдийг нь солих шаардлагатай, орон сууцны лефтнүүд стандартын шаардлага хангаж байгаа эсэх асуудлууд тодорхой болжээ. Тэгвэл Засгийн газрын 2012-2016 оны мөрийн хөтөлбөрт жилд 100-аас доошгүй, нийт 400 гаруй цахилгаан шат шинэчлэхээр зааж, санхүүжилтийг нь төсөвт тусгасан.
Тиймээс 2015 он гэхэд 490 орчим цахилгаан шат солихоор төлөвлөж байна. Эхний ээлжинд ашиглалтын хугацаа дууссан 265 цахилгаан шатыг яаралтай солих шаардлагатай байгаа ажээ. Стандартын шаардлага хангасан, хамгийн хямд цахилгаан шат 20 мянган ам.долларын үнэтэй гэж тооцон 1,5 тэрбум төгрөгийн санхүүжилтийг нийслэлийн төсвөөс авахаар болжээ.

Сэтгэгдэл ( 0 )