”Гангар инвест” ХХК-ны ухсан нүхэнд эх, охин хоёр унаж амиа алдсан ноцтой осол гарчээ

Автор | Zindaa.mn
2014 оны 02 сарын 24

Нийслэлийн Хан-уул дүүргийн XV хорооны нутаг дэвсгэр, насанд хүрээгүйчүүдийн хорих 411-р ангийн зүүн талд барилгын суурь ухсан нүхэнд машин унаж, хоёр хүн амиа алдаж, таван хүн гэмтэж ГССҮТ хүргэгдсэн байна. Уг осол өнгөрсөн Баасан гаригийн 18:00 цагт гасан бөгөөд амиа алдсан хоёр хүн нь эх охин хоёр байжээ. Уг осол болсон газар нь "Гангар инвест"-ийн барилга аж. 

Өмнө нь тус компанийн баригдаж буй барилга дээрээс туслах ажилтан нь унаж нас барсан хэрэг гарч байсан. Мөн 2012 онд Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо “Гангар инвест” ХХК-ийн барьж байгаа барилга дээрээс хоёр хүн унасан байсан. “Гангар инвест” ХХК-ийн дөрөвдүгээр блокийн гадна талын басадны тулькэн дээр 36 настай эрэгтэй Б , 25 настай эрэгтэй М нар ажиллаж байжээ. Гэтэл 12 давхарт тулькны тороос тасарсаны улмаас М унаж нас барсан байна. Харин Б гэмтэж, ГССҮТ-ийн сэргээн амьдруулах тасагт хүргэгдэж байсан. Энэ мэтчилэн тус компани удаа дараа хүний амь насыг авч одсон байна.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zindaa gej yashka(202.70.46.205) 2025 оны 03 сарын 13

Mungu olohiin tuld buzar gutgeleg bichdeg zindaa zailaa. Mungu olohiin tuld bie ee unelj bga yashka l gesen ug. Ingej amid yavahaar saihan uheech.

1  |  0
ARII(202.126.89.251) 2025 оны 03 сарын 13

HARIUTSLAGA TOOTSOH HUN ALGA UU

1  |  0
ИРГЭН(103.23.51.6) 2025 оны 03 сарын 13

ГАНГАР ИНЭЭВСТ ХХК 100 % БУУРУТАЙ ШҮҮ

1  |  0
Top