Мөнхийн залуу топ Э.Одгэрэлийн олонд мэдэгдэхийг хүсдэггүй нууц

Автор | Zindaa.mn
2014 оны 02 сарын 24

Гоо сайхны мэс заслын ширээн дээр дахин төрсөн топ модель Э.Одгэрэлийн “мөнхийн залуу” хэмээх тодотгол өдгөө эгээ л цол, өргөмжлөл мэт сонсогддог болжээ. Гэвч төгс төгөлдөр зүйл хаана ч байдаггүй жамаар “мөнхийн залуу” хатагтайд ч бас асуудал, айдаг зүйл байдаг.

 

Тодруулбал, түүний хэзээ ч хүчээр, гоо сайхны мэс заслаар мөнхийн залуу байлгаж чаддаггүй цор ганц зүйл бий. Тэр бол түүний гар юм. Тиймдээ ч “Эмэгтэй хүний насыг чин үнэнчээр хэлж өгдөг цорын ганц зүйл бол түүний гар” гэсэн үг гарсан биз ээ.
Топ модель бүсгүй нэгэнт биеийнхээ бүх арьсыг солиулчихгүй учир биеийнхээ энэхүү эмзэг хэсэгт маш их арчилгаа хийх хэрэгтэй болдог байна. Гэвч түүний гар хэзээ ч хүссэнээр нь хувьсан өөрчлөгддөггүй нь мэдээж.

 

Тиймээс ч тэрбээр зураг авалт бүрийн дараа гэрэл зурагчиндаа энэхүү эмзэг зүйлд нь илүү анхаарал хандуулахыг чухалчлан хүсдэг гэнэ. Гэхдээ техник технологи хөгжсөн энэ үед Э.Одгэрэлийн гарны жинхэнэ “нүүр царай”-г бодитоор нь харах боломж хүн бүрт олдохгүй.

 

Э.Одгэрэл ч энэ бүхэнд тун ч нухацтай ханддаг. Тэрбээр олон нийтийн газар, элдэв арга хэмжээ, санаандгүй байдлаар зураг авахуулахдаа ямагт гараа нуудаг. Гэвч илчлэгддэггүй нууц тун ховор шүү дээ. Алддаггүй, гэнддэггүй хүн ч гэж үгүй. Мөнхийн залуу хатагтай ч бас гэнджээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top