Гэр хорооллын дахин төлөвлөлтийн журам өөрчлөгдлөө

Автор | Zindaa.mn
2014 оны 02 сарын 23

НИТХ-аас тогтоосон 20 байршилд дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжиж эхлээд байгаа. Харин төсөл хэрэгжих явцад үүсч буй зарим харилцааг боловсронгуй болгож зохицуулах зайлшгүй шаардлага гарч байгаа учраас журамд нэмэлт өөрчлөлт оруулахаар болжээ. Журамд нэмэлт өөрчлөлт оруулахдаа гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн явц, Монгол улсын Их Хурлаар хэлэлцэгдэж буй “Хотыг дахин хөгжүүлэх тухай” хуулийн төслийн агуулга, зорилт зэрэгтэй уялдуулснаас гадна  гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагаанд оролцогчдын эрх, үүрэг, хариуцлагыг тодорхой болгож, үйл ажиллагааны хугацаа, дарааллыг нарийвчлан, зарим нэр, томъёог илүү ойлгомжтой болгожээ. 

 

  Журмын шинэчилсэн найруулгын төслийг гэр хорооллын дахин төлөвлөлтийн Төслийн Удирдах Хорооны 2014 оны 1 дүгээр сарын 21, 28-ний өдрийн хурлаар хэлэлцэн дэмжсэн байна.

НИТХ-ын Тэргүүлэгчид энэхүү асуудлыг хэлэлцээд “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журам”-д нэмэлт өөрчлөлт орууллаа. Хуучин журам нь 6 бүлэг 77 зүйл заалттай байсан бол нэмэлт өөрчлөлт орсноор  6 бүлэг 110 зүйл заалттай боллоо.

  Журмын  нийтлэг үндэслэл нь  хуучнаар “Гэр хорооллын дахин төлөвлөлт” гэж иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийн баталгааг хангах зорилгоор гэр хорооллын газрыг зохион байгуулах, төлөвлөх, барилгажуулах үйл ажиллагааг хэлнэ”  гэж байсныг ...”иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийн баталгааг хангах зорилгоор гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах үйл ажиллагааг хэлнэ” гэж өөрчиллөө.  Мөн дахин төлөвлөлтөд оролцогч байгууллагуудын эрх, үүрэг гэсэн бүлэгт “Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар нь Хот байгуулалтын тухай хуулийн 24.2-т заасныг үндэслэн хугацаа сунгахаас бусад газартай холбоотой асуудал, барилга шинээр барих болон өргөтгөх, давхарлах, инженерийн шугам барих, өргөтгөх, шинэчлэх үйл ажиллагааг түр зогсооно” гэсэн заалтыг шинээр нэмж оруулаад байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(103.26.194.17) 2025 оны 03 сарын 13

hotoos gadagsh deed surguuli kurs tehnikomuudiig gargaad ded butetsee hotoos gadagsh hogjuulvel zugeer baih.tegeed baishin hausaa tendee barij hodoonoos orj ireed baigaa ene heregtei hereggui boon huniig zogsoono baihaa.hotod achaalalaa daahaa boliod uuh us ni und orj tsahilgaan dulaanii une nemegdeed baihad shavuulaad baidagaa bolimoor yum.taivan tseverhen amidrah arga alga.hodooniihon hodoonoo hotiin uuguul ni hotdoo tseverhen amidarmaar baina.zavaarsan yumnuudaas zalhaj baina.oron suuts hotod bitgii bariad baigaach.hodoo bariad naaduulaa nutagt ni butsaa.

1  |  0
Top