Японы "Фукушима" атомын цахилгаан станцын оператор компани 100 тонн цацраг идэвхит ус алдагдсан тухай мэдээллээ. Цөмийн ректорыг хөргөх зориулалттай усыг хадгалдаг нэг усан сангийн битүүмжлэл алдагджээ. Ийм саванд хадгалдаг усны радиацийн түвшин нь нэг литрт 230 сая беккерель байдаг гэж "Терсо" компанийн төлөөлөгч мэдэгдсэн байна. Мөн тэрбээр усны шүүрэлтийг зогсоосон бөгөөд цацраг идэвхит ус далайд орох магадлал маш бага гэжээ. 2011 оны гуравдугаар сард болсон газар хөдлөлт болон цунамигийн улмаас "Фукушима" АЦС-д осол гарсан. Ослоос болж реакторын хөргөх систем жагсаалаас гарч, түлшний саванд хэт халалт үүсчээ. "Фукушима"-гийн АЦС-ын ослын дараах хор хөнөөлийг бүрэн арилгах хугацааг урьдчилсан байдлаар 40 жил гэж тооцоолсон. Эхний үед ослын байдалтай байгаа АЦС дээрх бүх ажлыг оператор компани гүйцэтгэж байсан ч өнгөрсөн оны есдүгээр сараас Японы Засгийн газар хамтран ажиллах болжээ.

Сэтгэгдэл ( 1 )
ӨЛӨН САМУУРАЙ НАР СӨНӨӨСЭЙ ДЭЛХИЙГ БУЗАРТУУЛЖ ДУУСГАХ НЬ ЗЭВХИЙНҮҮД